Нийгмийн

СБД-ийн төв байранд “Смарт ариутгагч” хаалгыг ажиллуулж байна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд үйлчлэх төв байрныхаа үүдэн хэсэгт “Смарт ариутгагч” буюу ариутгалын хаалгыг ажиллуулж эхэллээ. 

“Смарт ариутгагч” нь нүүр таних камер болон дэлгэц бүхий системтэй, маск зүүгээгүй хүнийг мэдэрч дохио өгдөг, биеийн дулаан хэмжигчтэй ба хэрэв халуунтай хүн нэвтрэх оролдлого хийвэл дохиолол дуугарч мэдээлдэг, ариутгалын тусгай шингэн бодисыг мананцар болгон цацах цацагчтай, халтирахаас хамгаалсан резинэн гишгүүртэй. 

Сүхбаатар дүүргийн Онцгой комисс, Засаг даргын Тамгын газраас “Ковид-19” цар тахал тархах эрсдэлтэй байгаа энэ үед иргэд, үйлчлүүлэгчид, ажилтан, албан хаагчдаа халдвараас хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй шуурхай арга хэмжээнүүдийн нэг нь энэ юм. 

Иргэддээ халдвар хамгааллын үеийн дэглэмээ сайтар мөрдөж, амны хаалт зүүн, хүн хоорондын зай барьж, аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж, уриалж байна. 

Эх сурвалж: СБД-ийн Засаг Даргын тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button