"Муу усны нүхэнд унасан хоёр хүүг асрамжийн газарт өгөхөөр ажиллаж байна"

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр \2024.05.04\ Сүхбаатар дүүрэгт гурав болон таван настай хоёр хүүхэд алга болж, цагдаагийн байгууллага эрэн хайх ажиллагаа явуулж, хөрш айлынх нь муу усны нүхнээс олсон билээ.
Тэгвэл гурав болон таван настай хоёр хүүхэд ээжийн хамт Сүхбаатар дүүргийн түр хамгаалах байранд ирдэг байсан бөгөөд сүүлийн хэдэн сар огт ирээгүй юм байна.
Энэ талаар болон цаашид хүүхдүүдэд ямар арга хэмжээ авахаар ажиллаж байгаа тухай Сүхбаатар дүүргийн ХГБХХХ-ийн хүүхдийн эрх хамгаалал хариуцсан мэргэжилтэн Д.Болортунгалагаас тодрууллаа.
Тэрбээр "Манай түр хамгаалах байранд ээжтэйгээ хамт байрладаг байсан. Нэг дэх өдрийн өглөө ирээд, тав дахь өдөр буцаад явдаг. Хоёр хүүгийн ээжид эрүүл мэндийн үйлчилгээ болон нийгмийн халамжийн асуудалд нь анхаарал тавьдаг байсан. Сүүлийн хэдэн сар манай төвд ирээгүй, хөдөө явчихсан. Өнөөдрийн нөхцөл байдалд тулгуурлан хоёр хүүг асрамжийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна. Тэд танин мэдэхүй болон ой тогтоолтын хувьд хөгжил багатай. Энэ тал дээр илүү анхаарч ажиллана" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.