Нийгмийн

Сүү бэлтгэн нийлүүлэгчдэд 969.972.000 төгрөгийн урамшуулал олгожээ

Засгийн газрын 130 дугаар тогтоолоор Сүүний урамшуулал олгох журмыг энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр батлаж, арваннэгдүгээр сараас эхлэн үйлдвэрт сүү бэлтгэн нийлүүлэгчдэд литр тутамд 500 төгрөгийн урамшуулал олгохоор болсон.

ДАРААХ ҮЙЛДВЭРТ СҮҮГЭЭ НИЙЛҮҮЛСЭН МАЛЧИД УРАМШУУЛАЛД ХАМРАГДАНА

  1. Сүү ХК
  2. Витафит милк ХХК
  3. Монфрэш сүү ХХК
  4. Үлэмж органик ХХК
  5. Апу-Дэйри ХХК
  6. Милко ХХК
  7. Мон сүү ХХК
  8. Баяжуулагч одод ХХК

Арваннэгдүгээр сард дээрх сүү боловсруулах 8 үйлдвэрт 1.939.944.0 литр малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн байна. Тэдгээр 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-387 дугаар тушаалын дагуу 969.972.000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button