Я.Буянжаргал, Д.Нарангэрэл нарыг халах гэж байснаа БОЛЬЖ, шилжүүлэн томилжээ
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан.
Уг асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодруулахад “Албан ажлаас нь халаагүй. Сэлгэн томилсон” гэлээ. Я.Буянжаргал, Д.Нарангэрэл нар нь цар тахлын үеэр ЭМЯ-ны цаг үеийн мэдээллийг тогтмол хүргэж ирсэн ажилтнууд тул олон нийтэд танигдсан албан тушаалтнууд юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Я.Буянжаргал, Д.Нарангэрэл нарыг өнөөдөр ажлаас нь чөлөөлөх шийдвэр танилцуулсан хэдий ч шийдвэрээ өөрчилж, сэлгэн томилсон аж. Түүнчлэн Эрүүл мэндийн яам бүтцийн өөрчлөлт хийх нэрээр өнөөдөр 30 ажилтны ажлын байрыг хөдөлгөсөн гэх мэдээлэл байна.
Г.ИТГЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ковид халдварын хатуу хөл хорионы үеэр ЭМЯ нь бүтцээ өөрчилж баахан туршлагагүй хүмүүс авах гэж байгаа хэрэг үү. Тархи нь эргэчихсэн мангар залуу ЭМЯ бол чиний хувийн компани биш шүү. Халдвар дотооддоо алдсан буруугаа Нямхүүд чихчихээд өөрөө албан тушаал наймаалаад суух сонирхолтой байна уу, сая хийсэн тендерийн цавчаа чинь хангалтгүй байна уу. Танай яаманд газрын дарга ямар ханштай байна вэ, хэлтсийн дарга ямар ханштай байна, тусгай зөвшөөрөл, тендер хариуцсан албан тушаал ямар үнэтэй вэ. Ерөнхий сайд Хүрэлсүх ээ, энэ хүнийг томилоход оролцсон Улсын их хурлын гишүүд ээ, энэ хүний дураараа авирыг зогсоохгүй бол ковид халдвар хяналтаа алдлаа шүү.
Ха л ах алдаа олон нийтийн өмнө их гаргасан даа бараг зүгээр ха лаад орхихын оронд хуулиар шийтгүүлэхээр гаргасан бүх а лдаатай нь шүүхэд өгвөл таарна. Толгойг нь илээд шилжүүлэх гэж. Баримттай. Тэр тоо бодож чаддаггүй доктороо ч гэсэн санхүүгийн бас олон нийтэд худал мэдээлэл тараасан ажилтантай нь хамт ха лбал таарна. Оношлуурын докор улайн цайм худал хэлээд зогсдог.
зөв халах хэрэгтэй олон жил буг болсон хахуулчид энэ залуу хүүкийн малнууд дотроос ганц гялтайх нь
Зөндөө а л д а а гаргасан. Удаа дараа а л даа гаргасан хүнийг х а лна гээд хуулинд заачихсан.
Хахуульчид нь эд биш. Эд нар хүнд өгөх авилгыэ мөнгөгүй, хүнд долигнож тал засдаггүй, үнэнийг хэдчихлэг болоод ад болж байгаа байх
Buruu zoryy yarisan ene budliantai medleggyi avgai nariig byrmoson xalax xeregtei !!!
Сайд хэсэг ажиглаж байгаад засах арга хэмжээ авч эхэллээ хөөрхий.
Оронд нь ирэх хүмүүс нь л их сонин байна. Хүнийг элдвээр хэлээд хүний олноороо доромжлоод шүүмжлээд явуулчих амархан. Энэ халагдаад байгаа хоёр шигээ иргэн таны төлөө зүтгэх мэдоэг чадвар туршлагатай байж чадах уу.
яг энэ 2 хүний ажлын байр нь тэр авлига энэ тэртэй зайлуул ямар ч хамаагүй байхөө, төрийн байгууллагууд дээр үндсэн ажлын ачааллыг нь үүрээд явж байдаг хэдхэн хүн байдаг, тэдний л хэсэг нь, ёстой мөрөөрөө өмнөх ажлаа хийгээд сурчихсан хүмүүс байх,
Buynjargal emch sain hyn shyy
Болж бүтэж байгаа ажлыг улам өнгөлж хийж өөрчилж чадах хүчтэй удирдагч. Мөнхийн албан тушаал байхгүй. Хөшүүн хойрго сэтгэлээсээ ажилд ханддаггүй хүмүүстэй хамтарч ажиллах хэцүү байсан байх.