НИЙГЭМ

Я.Буянжаргал: ХСҮТ-д нас барсан иргэнээс хамар, залгиурын шинжилгээ аваагүй

ХСҮТ-д 60 нас иргэн нас барж, Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ-наас өчигдөр албан ёсоор мэдээлсэн.

Энэ талаар Я.Буянжаргал “Тухайн иргэн арванхоёрдугаар сарын 19-нд эмнэлэгт унтаа байдалтай ирээд, хар хүрэн өнгөтэй бөөлжиж байсан. Эмчийн өгсөн командыг ойлгож байгаа мэт боловч хариу үйлдэл үзүүлж чадахгүй, биеийн байдал нь маш хүнд байсан. Иймэрхүү байдалтай дөрвөн цаг гаруй эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед амьсгалын ямар нэгэн хэлээгүй.

Тухайн иргэн 2018 онд элэгний зүүн дэлбэнгийн хавдартай гэж оношлогдсон байсан. Элэгний хорт хавдрын хожуу шатанд, хавдрын хордлоготой эмнэлэгт ирээд тусламж авч байгаад нас барсан. Тухайн үед өвчтөнөөс хамар залгиурын шинжилгээ авах боломжгүй байсан. Улмаар шарилыг нь арванхоёрдугаар сарын 25-ны өглөө 07:00 цагт ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button