Нийгмийн

Уурхайчид 14:14 хоногоор ажиллаж, амрах ч цалин бага авна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн төсөлд орсон нэг гол заалт нь хөдөө орон нутагт ээлжээр ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах хоногийг 14:14 болгох аж.

Энэ талаар хуулийн ажлын хэсгийг гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “Энэ асуудлыг судалж, Уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн саналыг хүлээж авч 14:14 хоног болгосон. Гэхдээ  20:10-аар ажиллахад 806 цагийн илүү цаг байгаа. 14:14-өөр ажиллахад 200 цаг болж буурч байгаа. Өөрөөр хэлбэл, илүү цаг дөрөв дахин буугаад цалин хөлсөнд нөлөөлнө” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button