НИЙГЭМ

Шахмал түлшний мөнгөгүй болсон иргэд модон тавилгаа түлж эхэлжээ

Монгол Улсад коронавирусийн халдвар тархан, хөл хорио тогтоосны улмаас иргэдийн амьдрал өдрөөс өдөрт туйлдсаар байгаа билээ. Өрх толгойлсон, олон хүүхэдтэй айлд ихээхэн хүнд тусаж буй.

Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нэгэн иргэн шахмал түлш авах мөнгөгүй болсон тул аргагүйн эрхэнд гэрийнхээ модон тавилгыг хуваан түлж буйгаа хэвлэлд ярилцлага өгөхдөө учирлав.

Зочид буудалд ажилладаг тэрбээр хөл хорионы улмаас ажилгүй, орлогогүй болж.  Халамжийн болон тусламжийн хүнс, тусламж тэднийд олдохгүй байгааг мөн хэлсэн байна. Үүний сацуу намын харьяаллын улмаас халамжийн мөнгөнөөс хасагдаж, хүнсний талон авч чадахгүй байгаагаа өгүүлжээ.

Хүүхдүүддээ чанаж өгөхөөр хонины толгой гэсгээж суусан тэрбээр амны хаалт, ариутгагч авах нь битгий хэл талхны мөнгөө яая гэж буйгаа санаа алдан хэлсэн байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Жаахан бодитой мэдээ бичээч
Жаахан бодитой мэдээ бичээч
2021-01-09 11:35

ЯАХААРАА 5 хүүхэдтэй хүн өлсөж байдаг юм вэ? САР бүр 500 000 төгрөг аваад түлэх түлээгүй суух боломж байхгүй дээ.

лф
лф
2021-01-09 14:07

УИХ-ынхан болон эрх мэдэлтнүүд ДАНСАНДАА МӨНГӨ НЬ БАГТАЖ ЯДААД ОФФШОРТ хийгээд ч барахгүй бгаа ТУЛ ОЙЛГОХГҮЙ ЭЭ

Д.Гомбодорж
Д.Гомбодорж
2021-01-09 18:02

Ийм мэдээ хэнд хэрэгтэй юм бэ. Төр засгаас дэмжих тутам улам з�##�хууран арчаагүй царайлж өлслөө ядарлаа, үхлээ , хатлаа гэх юм. Ажил хийгээч. Хотод ажил олдохгүй байгаа бол хөдөө гарч м�##� м�##�ла. Барилга барь, Ногоо тарь. Ерөөсөө ажил хийж байгаагүй учраас тэтгэвэргүй байгаа юм биш үү.Хаа нэг газраас х�##�амж дэмжлэг авах гэж баашлаад байдаг ийм хүн олон байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button