Нийгмийн

Т.Мөнхсайхан сайдын тушаалаар ХӨСҮТ-д ажиллаж буй Менежментийн багийн ГУРВАН ЧИГЛЭЛ

ХӨСҮТ-ийн эмч, ажилтны дундах эмнэлгээс шалтгаалах халдварын өртөлтийг бууруулах, тандалт судалгааны менежмент, лабораториудын уялдаа, мэдээллийн урсгалыг тодорхой болгох, эмнэлгийн орчин, түүний аюулгүй байдлыг бүрдүүлэх зэрэг үндэсний төвийн чиг үүрэг бүхий үйл ажиллагааг эрс сайжруулах шаардлагатай гэж үзжээ.

Тус менежментийн багт сайдын тушаалыг ЭМЯ-ны ТЗУГ дарга П.Эрхэмбулган танилцуулж, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал ХӨСҮТ-д хийсэн эрсдэлийн үнэлгээ, түүний дүнд тулгуурлан хэрэгжүүлэх ажлыг санал, зөвлөмжийг тус тус танилцуулжээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Менежментийг баг нь гурван үндсэн чиглэлийг анхааран шуурхай, үр дүнтэй ажиллахыг анхааруулсан байна. 

Үүнд:

  1. Халдварын хяналт, тандалтын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны уялдаа, менежментийг эрс өөрчлөн сайжруулах
  2. Эмч, эмнэлгийн ажилтаныг эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх, аюулгүй  ажлын орчин бүрдүүлэх
  3. Тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийн ашиглалт, засвар үйлчилгээ, хүний нөөцийн менежмент, ажлын ачаалал, хөдөлмөр хамгаалал, урамшууллын тогтолцоог сайжруулах чиглэлээр тус төвийн хамт олны хэрэгцээ, оролцоог ханган  хамтын шийдвэрт тулгуурлан  ажиллах чиг үүрэгтэй.

Менежментийн баг нь Эрүүл мэндийн сайд, удирдлагын багийг 7 хоног бүр мэдээлэлээр ханган тулгамдсан асуудал, түүний шийдлийн талаарх саналыг хэлэлцүүлэн удирдамжинд тусгагдсан чиг үүргийн дагуу шийдвэр гаргуулах, хөрөнгө оруулалт хийх, санүүжилтийг шийдвэрлүүлэн газар дээр нь хэрэгжүүлэн ажиллана.

Багийг ЭМЯ-ны лавлагаа шатлалын хэлтсийн ахлах шинжээч А.Өнөржаргал ахлах, хүний нөөц, мэдээлэл технологи, хяналт шинжилгээ үнэлгээ, эрсдлийн менежмент ба эмнэлгийн эпидемиологи, лабораторийн чанарын хяналтын мэргэжлийн чиглэлийн бүрэлдхүүнтэй баг ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээний үр дүнд ХӨСҮТ-ийн үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилт, байгууллагын менежмент сайжирч, үйлчлүүлэгч, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын сэтгэл ханамж дээшлэн, ажлын орчин, халдвар хамгаалалын нөхцөл, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжирч, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй  холбоотой эрсдэл буурна гэж үзэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-10 14:46

ЗӨВ.ХӨСҮТ ӨӨРӨӨ ХАЛДВАРЫН ЭХ УУРХАЙ БОЛЛОО.НЯМХҮҮ ҮНЭН МУУ АЖИЛЛАА.

иргэн
иргэн
2021-01-10 15:56

НЯМХҮҮ ХААНА БАЙНАА

Монгол хүн
Монгол хүн
2021-01-10 19:00

Шинэ сайлаас өмнө сайн ажиллаж байсан болохоор ко гараагүй байсан гэж үзэж бн.Сайдтай таараагүй болохоор ажлын эрч буухсан бх.Сайд нь Сэлэнгээс эмч нар авчирч хөсүт х�##�дар гарсан гээд сошл явж бсан даа.

Холбоотой мэдээ

Back to top button