НийгмийнХУУЛЬ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Морио мотоциклоор сольсон иргэд хайнга байдлаасаа болж амиа алдсаар

Малчдын хувьд морио мотоциклоор сольж өдөр тутмын хэрэглээндээ ашиглах болсон. Тэгвэл 2016 оноос хойших хугацаанд мотоциклтой хүмүүс холбогдсон зам тээврийн осол 1391 гарч, үүний улмаас 228 хүний амь хохирч, 683 иргэн гэмтжээ. Үүний дийлэнх нь орон нутгийн замд гардаг байна. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр Лүнгийн улаан толгой гэх газар 64 настай эрэгтэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй Duyan гэх мотоциклтой осолдож амиа алдсан хэрэг долоодугаар сарын 24-нд гарчээ.

Тухайн иргэн нь ямар нэг хамгаалах малгай өмсөөгүй байсан бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн ч амиа алдсан байна.

Хөдөө орон нутгийн замд зорчиж мотоциклтой зорчиж буй жолооч өөрөө эсхүл зорчигчид хамгаалах малгай өмсүүлдэг, зөрчлийг ихээхэн гаргадаг. Тэгвэл зөрчлийн тухай хуулиар мотоцикл, мопедын жолооч эсхүл зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол 10 мянган төгрөгөөр торгох хуультай. Иймд хөдөө орон нутгийн замд мотоциклтой зорчиж буй иргэдийг хамгаалах малгай өмсөж, аюулгүй байдлаа бүрэн хангаж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

17 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button