Нийгмийн

Оймсондоо доллар нуусан Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

Оймсондоо доллар нууж газар дээрээ баригдсан мэргэжлийн хяналтын байцаагч Н.Баярсайхан нарт холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрсөн он есдүгээр сард болсон. Улмаар,

-Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял

-Э.Аззаяаг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял

- Ш.Тэгванданг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хүртэлх хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял

- Г.Элдэв-Очирыг   нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял

-С.Бүрэнтөгсийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох

-Д.Төмөрбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Н.Баярсайханд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эд мөрийн баримтаар хураагдсан нийт 831.564.458 /найман зуун гучин нэгэн сая таван зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл тэдний гаргасан гомдлоор өчигдөр давж заалдах шатны шүүх хурал боллоо. Улмаар тэдэнд оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзэж, хэргийг нь дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
док
док
2021-01-14 13:59

Төрийн �##�бан хаагчдын нэрийг шороотой хутгасан хүмүүсдээ, бусад жирийн �##�бан хаагчдын нэрийг цэвэрлэж сайн шийтгэвэл зохилтой.

Зочин
Зочин
2021-01-14 15:06

Нөгөө Ааяагаа яасан бэ.

Зочин
Зочин
2021-01-14 15:52

Өөлхий хахуул аваагүй авгайгаасаа мөнгөө оймсондоо нуусан юм гэсээн кк

зочин
зочин
2021-01-14 16:30

мэргэжилийн хян�##�тынханы жишиг ер нь иймэрхүү шүү,бүгдийг нь солих юмуу ,сэлгэж баймаар юм ОРХОН аймагт ,СҮНЖИДМАА гэж нэг авилг�##�ч ,архичин авгай бна аа,энэ ёстой ААН-ҮҮДИЙГ амьтан болгож саадаг гэсэн ,энэ нөхрөө татаж авах юмуу шоронд явуулмаар юм даа

erka
erka
2021-01-14 17:07

eo estoi dotor muuhairch bna buh umna barimttai zuragtaar garsan biz de iim hereg hiichheed ard tumen harchhaad baihad yl ihdelee gej dabj zaaldaj baidag yasan sonin niigem be yasan ichhee baisan humuus be iimerhuu m#lnuudiig etseehen yl ogood daraa daraachiin hulgai hiih gej baigaa humuust surgamj bolgoochee ymar uddag shuuh be

Зочин
Зочин
2021-01-14 17:50

SHUDARGA TORIIN ALBA HAAGCH NARIIN NERIIG GUTAASAN HUMUUST CHANGA HARIUTSLAGA TOOTSOH HEREGTEI. AAYA HAMGAALAAD BAIGAA BAIHDAA

Зочин
Зочин
2021-01-14 17:52

Aayaa ch tsaashdaa hetsuudeh yum bna daa

Зочин
Зочин
2021-01-14 18:25

Хуйлж байгаад хошного руу гаа хийчихгүй.Тэгвэл баригдахгүй байсан юм даа эргүү дагз...

Зочин
Зочин
2021-01-15 12:58

ГЭМТ ХЭРЭГ ХИИЖ УЛС ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ АЖИЛЛАЧИХААД ЮУНД ГОМДОЖ ДАВЖ ЗААЛДААД БАИГАА ЮМ БЭ ...

Холбоотой мэдээ

Back to top button