Нийгмийн
Архины хордлогын эмчилгээ хийлгэж байсан залуу амиа алджээ
Архины хордлогод орж, эмчилгээ хийлгэж байсан залуу, дахин согтууруулах ундаа ууснаар амиа алдсан хэрэг өнгөрсөн ням гарагт /2019.07.28/ гарчээ.
Хэргийг тодруулбал, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн согтуу эрэгтэй хүн нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 17 цагийн орчимд ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад, Дархан-Уул аймагт оршин суух хаягтай 34 настай эрэгтэй А гэгч биедээ ил харагдах шархгүй нас барсан байжээ.
Амь хохирогч нь 34 настай А бөгөөд архины хордлого гэсэн оноштойгоор сэхээн эмчлэгдэж байгаад нас барсан байна.
Ж.ДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.