Нийгмийн

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг дахин шалгуулахаар ПРОКУРОРТ БУЦААЛАА

Энэ сарын 8-нд Дээд шүүхээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын гаргасан гомдлыг хэлэлцэхээр товлоод байсан ч өнөөдрийг хүртэл хойшилсон.

Харин өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Улмаар шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая буюу 23:50 минутад шийдвэрээ гаргалаа.

Тодруулбал Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн, Б.Батцэрэн, Б.Амарбаясгалан нар шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.

Хэргийг эргэн сануулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хасч, Б.Отгонбаатарыг бусадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 16, 2021 07:58

nemj jil uguh bh.duruu shalgasan

Irgen
Irgen
1 сар 16, 2021 09:51

Бусад �##�бан туша�##�тнуудын хэрэг бүх шатны шүүхээр хэвээр явна. Харин энэ хүний тухайд ОУПХ-нд асууд�##� үүсээд байгаа болохоор я�##�тачгүй ичсэн хүн хүн �##�на гэгчээр бантсандаа мөрдөн ш�##�гах ажиллагаанд буцааж байна. Улс төр гэж заваан ч юм даа.

Selenge
Selenge
1 сар 16, 2021 11:42

Jiliig ni nemehgui bol amia horolchvoo bodoltoi l baigaarai

Иргэн
Иргэн
1 сар 16, 2021 12:29

Ж.Эрдэнэбат нь Улс төрийн хэлмэгдүүлэлтэнд нэвт өртөж байгаа хүн. Нөгөө 37 оны хэлмэгдүүлэлт ямар аймаар, увайгүй зүйл болж байсан юм гэж одоо ам ур�##�цаж яриад байдаг чинь хажууд л явж байж байдаг юм байна. Энэ шинэ зуун, ардчилсан нийгэмтэй Монгол улсад ийм хөгийн юм байж болохгүй. Энэ хүн улсад ямар хохирол учруулсан болоод ингэж хуулийн хавханд ороод байгаа юм бэ? Шударга, жинхэнэ удирдагч з�##�уу шүү. Ер нь хэний санаанд нийцэхгүйн улмаас хөлд нь тээглээд, өшиглүүлээд, золионд ороод явааг ард олон мэдэж байгаа. Одоо даруйхан суллаж, Сэлэнгэ түмнийг төлөөлсөн үндсэн ажлыг нь хийлгэж үз. Түмний төлөө хүн шүү Ж.Эрдэнэбат. Сонгуулиар гаднаас Сэлэнгэд нэг их нутаг орноо санаг�##�зсан хүмүүс болон ирж, мөнгөний сонгууль хийж УИХ-д гарсан 2 авгай өнөөдөр хаана, Сэлэнгэ түмний төлөө юу хийж явнаа...

Холбоотой мэдээ

Back to top button