НИЙГЭМ

А.Амбасэлмаа: Нэгдүгээр эмнэлэгт коронавирус илэрснийг голомт гэж үзэхгүй

Нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн иргэнээс коронавирус илэрсэн билээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад “Тухайн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан. Улмаар PCR шинжилгээгээр баталгаажсан учир тухайн иргэнийг үүрээр ХӨСҮТ рүү зөөсөн. Өвчтөний биеийн байдал маш хүнд байсан тул шөнө зөөх боломж байгаагүй. Тиймээс нэгдүгээр эмнэлэгт зохих эмчилгээ хийж байгаад зөөлөө.

Үүссэн голомтуудыг шинэ, хуучин голомт гэхгүй. Улаанбаатарын хаанаас ч голомт илрэх магадлал өндөр байна. Халдварыг хэзээ, хаанаас ч авах эрсдэлтэйг ойлгох хэрэгтэй. Тиймээс нэгдүгээр эмнэлэгт илэрсэн тохиолдлыг голомт гэж үзэхгүй. Тухайн иргэнийг үзсэн, эмчилгээ хийсэн эмч, ажилчдыг тусгаарлан, шинжилгээ авсан” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button