Нийгмийн

Я.Содбаатар: Алдаа гарган, хүнлэг бус харьцсан хүмүүст хариуцлага тооцохыг үүрэг болголоо

Амаржаад удаагүй, халдвар авсан эмэгтэйг углааш, халаадтай нь гаргаж, ирэн тусгаарласан нь ихээхэн шүүмжлүүлээд буй. Тухайн иргэн хэдийгээр халдвар авсан ч нялх биетэй эмэгтэй хүний бие хэчнээн эмзэг, гам барих шаардлагатай байдаг билээ дээ. Эмнэлэг дотроо түр тусгаарлаад, гэрээс нь дулаан хувцас, эд зүйлсийг нь авчирсны дараа ХӨСҮТ рүү авч явж болох байсан. Тэгэхгүй юм гэхэд ядахдаа дулаан юм нөмрүүлээд, гутлыг нь өмсгөчих сэтгэл ХӨСҮТ-ийнхэнд дутсанд иргэд эмзэглэж буй.

Үүнд Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар тайлбар хийлээ. Тэрбээр “Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлэн тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК- ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүсэж байна.

Гүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.

Бид хамтдаа аюулт цар тахалтай тэмцэж байна. Гэхдээ аливаа асуудалд иргэнтэй харьцахдаа хүнлэг ёсоор хандаж , ажилдаа сэтгэлээсээ хандах нь төр түмэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Хичнээн хүнд амаргүй цаг үед ч гэлээ хүн чанар , хүнлэг ёсыг алдаж болохгүй. Монголчууд бид хамтдаа л энэ цагийг даван гарна.

УОК, ЭМЯ холбогдох төрийн байгууллагуудын гүйцэтгэл дээр гарч байгаа болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа гарч байгаад дахин уучлал хүсье. УОК иргэдийн санал бодлыг байнга сонсож ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. Алдаа гаргасан хүмүүсийг ард түмэнд өгчих, Харин ####даа гаргасан хүмүүсийн цаана ямар ч ажлын хариуцлага байхгүй ганцхан мөнгөний төлөө зогсож байгаа хүмүүс л нүдэнд харагдлаа яасан муухай юм бэ МАН- д яасан их итгэсэн гэж сананаа яааааасан их итгэвээ гэтэл биднийгээ нэг нэгээр нь ####ж байгаан биш үү? Үнэхээр гомдолтой байна Ёрөнхий сайдаа,Ерөнхийлөгч өа, УОК Содбаатараа,ЭМЯ-ны сайд Мөнхсайхөнаа???? Яагаад наад өвчин чинь дарга нарт ту######ггүй юм бэ? Яагаад яагаад ганцхан Баянзүрхэд гарлаа гээд байгаан бэ? МОНГОЛООР НЭГ ТАРААЧИХААД ГАНЦ НЭГ ДҮҮРЭГ РҮҮ ДЭНДҮҮ ИХ ДАЙРААД БАЙГААН БЭ?АМБАСЭЛМАА доктороо Нарангэрэл ээ та нар орой унтахдаа зүүдэндээ маргааш хэлэх үгээ бэлдээд хонож байгаа мэт нэг л үнэмшилгүй итгэхэд бэрх үйлдэл хийгээд байгаан биш үү.Энэ төрсөн эх одоо г####зуу солиотой,мартдаг санадаг,элий б####ай болно биздээ Амбэсэлмаа Нарангэрэл 2-оо та 2 тмйм л болдог гэж цаг үргэлж ухуулж байгаа биздээ.Үнэн биздээ.Хариуцлагыг хэн хүлээх вэ?Төрсөн нялх биетэй эх,нялзрай үр хоёр одоо яах вэ? 2-лаа элий болох уу?та нар ямар мундаг ажил хийдэг юм бэ хүний зүрх уйлаж байна,үнэхээр гутарч байна PSR шинжилгээ ядуус дундаж амьдр####тай иргэдэд илүү үйлчлээд байна уу? Нэг л хард####т төрөөд байна шүү ард иргэд ээ үүнд анхаарах цаг болсон юм биш үү?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button