Нийгмийн

Я.Содбаатар: Бид халдвараар нэг ч хүний амь алдаагүй маань хүн төрөлхтний түүхэнд үлдэнэ

Монгол Улсын Засгийн газрыг огцруулж, Монголын улс төр тун ч халуун өрнөж байна. Шадар сайд, УОК-ын даргын албан тушаалаас огцорсон Я.Содбаатараас байр суурийг нь сонирхлоо.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар, УОК цар тахлын эсрэг үндсэндээ жил гаруйн хугацаанд маш идэвхтэй ажиллаж, манай улс дотооддоо халдвар алдаагүй 10 сар болсон. Дотоодод халдвар тархсанаас хойш ард иргэдтэйгээ нягт ажиллаж байна. Бидний ажлыг олон улсын түвшинд үнэлж байгаа.

Бид коронавирусийн халдвараар нэг ч хүний амь насыг алдаагүй. Хөдөө орон нутгийн зургаан аймаг, есөн сумд халдварыг дарлаа. Улаанбаатар хотын халдвар хяналтад байгаа. Монголын төр ёс зүйтэй, зөв яваасай гэж хүсэж байна. Монголын төрийн албан хаагчдын дунд цөөн хэдэн сэтгэлгүй, цэвдэг сэтгэлтэй хүмүүс байна. Эд нар ажилдаа сэтгэлээсээ ханддаг болох нь Монголын төр ард түмэндээ үйлчлэхэд чухал алхам. Харамсалтай нь зарим хүний ийм үйлдэл Монголын үйл хэрэгт сэв суулгалаа. Тиймээс алдаа гаргасан албан хаагчдын өмнөөс Монголын төр огцорч байна.

Би өчигдөр өргөдлөө өгөхдөө энэ байр суурийг илэрхийлсэн. Цар тахлын улмаас нөхцөл байдал хүндрээгүй. Сайн туршлага, сайн арга хэмжээ авч буй таван орны нэгээр Монгол байгаа. Одоогоор нэг ч хүн халдвараар нас бараагүй. Монголын болон хүн төрөлхтний түүхэнд үлдэнэ. Цагаан сараас өмнө вакцин орж ирнэ. Бүх иргэнээ вакцинжуулна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button