НИЙГЭМ
Улаанбаатарт дахин 16 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 7065 хүнээс шинжилгээ авснаас 16 иргэний хариу эерэг гарлаа. Ингэснээр Улаанбаатарт батлагдсан тохиолдлын тоо 814 боллоо” гэв.
Г.ЖАРГАЛ