Нийгмийн

Ховд аймагт очсон ГУРВАН иргэнээс ковид-19 илэрч, PCR-аар баталгаажжээ

Энэ сарын 26-нд Улаанбаатараас Ховд аймгийн Дарви суманд очсон хоёр иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Тухайн хоёр иргэн нэг автобусанд явж байсан бөгөөд тус автобусанд хамт сууж явсан зорчигчдоос мөн ПСР шинжилгээ авсан байна. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр тухайн хоёр иргэн болон автобусаар хамт ирсэн нэг иргэн, нийт гурван иргэнээс халдвар илэрчээ. Мөн тухайн гурван иргэнийг нэг гэр бүлийн хүмүүс гэсэн мэдээлэл бидэнд ирээд буй. Уг асуудалтай холбогдуулан тус аймгийн “Онцгой комисс” яг одоо хаалттайгаар хуралдаж буй бөгөөд хурлын дараа гарсан шийдвэрүүдийг хэвлэлийнхэнд танилцуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button