НИЙГЭМ

Хуулийн зөвлөгөө үзүүлэх компанийн сонгон шалгаруулалтад урьж байна

“МИК Актив Дөрөв ТЗК” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд хуулийн дүгнэлт гаргуулахаар хуулийн зөвлөх этгээдийн сонгон шалгаруулалтад та бүхнийг оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох этгээд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасан хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх;
  • Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-т заасан хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн тухайд гэрээний үндсэн дээр байнга ажиллах, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, тогтоосон тооны хуульчтай байх;
  • Хуулийн зөвлөх үйлчилгээний хүрээнд хийгдэх зөвлөх болон дүгнэлт гаргах үйл ажиллагаа нь сонирхлын зөрчилгүй, гүйцэтгэсэн ажилд баталгаа гаргах чадвартай байх;
  • Үнэт цаас гаргах үйл ажиллагааны хүрээнд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай, Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, журмын талаар өргөн мэдлэг, туршлагатай байх;
  • Хууль зүйн зөвлөх үйлчилгээ, хөндлөнгийн шинжилгээний ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд чанартай гүйцэтгэх мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэл, хүний нөөц болон цаг хугацааны нөөц бололцоотой байх.

Дээрх үндсэн шаардлагуудыг хангасан, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн фирмүүд 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цагаас өмнө хуулийн фирмийн танилцуулга болон Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг [email protected] хаягаар илгээнэ  үү.

Шалгуур хангасан хуулийн фирмүүдэд ажлын даалгаврыг хүргүүлэх болно.

Сонгон шалгаруулалттай холбоотой тодруулах асуудлаар “МИК ОССК” ХХК-ийн ТЗК-ийн хуульч Б.Мөнх-Эрдэнэ (Утас: 11-328267 (826))-тай холбогдоно уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button