Нийгмийн

Байшин шатаж, иргэн Т-ийн баруун хөлийн шилбэ, нүүр түлэгджээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 17:50 цагт иржээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:58 цагт очсон байна. Улмаар иргэн О-ийн шатаж байсан байшингийн дээврийг 5 минут ажиллаж унтраажээ. Харин тус гал түймэрт иргэн Т-ийн баруун хөлийн шилбэ, нүүр түлэгдсэн байна. Түүнийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button