УОК: ЕБС, цэцэрлэгүүд гуравдугаар сар гартал теле болон цахимаар хичээллэнэ

УОК “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэв.
Хичээл эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам цар тахал болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт хүндэрсэн аймаг, сум болон отроор яваа малчин өрхийн мэдээлэл зэргийг нэгтгэн судалгаа хийсэн байна. Судалгаанаас үзэхэд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг улсын хэмжээнд 2,4 хувьтай. Он гарсаар цэцэрлэг, сургуулийн насны 9,400 орчим хүүхэд эмнэлэгт ханджээ. 2-4 дүгээр сард найман аймагт олон жилийн дунджаас ахиу цас орох хэдий ч нийт нутгаар хүйтний эрч өмнөх жилүүдийн түвшинд байна. Отроор болон өвөлжилт хүндэрсэн нутагт өвөлжиж байгаа 26 мянга гаруй өрхөд цэцэрлэг, сургуулийн насны 20 орчим мянган хүүхэд байна. Энэ бүхнийг харгалзан хичээлийг 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэг сарын хугацаанд теле болон цахимаар явуулахыг Улсын онцгой комисс дэмжив.
Салбарын яам гуравдугаар сарын нэгнээс нийслэлийн бага ангийн сурагчид танхимд, дунд, ахлах ангийнхан хосолсон хэлбэрээр хичээллэх санал, хувилбар дэвшүүллээ. Бэлтгэлээ бүрэн хангасны дараа тухайн үед нь дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын онцгой комиссын энэ удаагийн хуралдаанаар Цагаан сарын баярын үеэр хөл хорио тогтоох эсэх талаар хэлэлцээгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ засгийн газар яст мэлхийн хурдаар явах нь тодорхой боллоо. Уок . Содбаатараас олон дахин дордсон байна. Амарсайхан. Сумьяабазар 2 нийслэлчүүд биднийг бүгдийг өвчлүүлэх бодлогтой бололтой. Хүрэлсүх сайд огцорчихоод байхад энэ Сумьяабазар би л бөх гэсэн шиг ургаа хад шиг яагаад санд�##�тайгаа зуур�##�даад байгаа юм бэ. Нийслэлийн засаг даргаар . Содбаатөрыг хурдан томилох ёстой.
Бага ангйинхныг золиослох нь л дээ
Өмнөх засаг чинь 3сарын 1 хүртэл онлайн хичээл орно гээд шийдсэн шүү дээ б�##�айнууд аа. Өмнөх ажилтай нь танилцаач. Тэгээд өөрсдийгөө шагнаад эхлэв дээ Амарсайхаан