Малд явж байгаад сураггүй алга болсон ДӨРВӨН малчныг олжээ
Малд явж байгаад сураггүй алга болсон дөрвөн хүнийг эсэн мэнд олжээ. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн малчин 50 настай Г, 37 настай Э нар нэгдүгээр сарын 31-ний өдөр морьтойгоо мал хариулж яваад сураггүй болсон байна. Малчин Г-г хоёрдугаар сарыг 01-ний 01:26 цагт, Э-г 01:10 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Мөн тус багийн малчин 65 настай Б нь нэгдүгээр сарын 31-ний өдөр морьтойгоо мал хариулж яваад сураггүй алга болсон байна. Түүнийг тухайн өдрийн 23:30 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Эдгээр иргэд бүгд тус, тусдаа малд явж байсан аж.
Мөн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Нам толгой багийн малчин 53 настай Ж нэгдүгээр сарын 30-ны өдөр мотоциклтой мал хариулж яваад сураггүй алга болсон байна. Харин түүнийг хоёрдугаар сарын 01-ний эсэн мэнд байхад нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tsag agaar muudna gedegiig medeelseer bhad yvj l bdag erguu huunuud ve