Нийгмийн

Малд яваад сураггүй болсон иргэн нийслэлээс хүнтэй утсаар ярьсныг тогтоожээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багт Улаанбаатараас очсон иргэн А нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагийн орчимд хонио хариулахаар явганаар гараад сураггүй алга болсон тухай бид мэдээлсэн. Сураггүй алга болсон гэсэн дуудлагыг энэ сарын 31-ний 01:03 цагт хүлээн авч, эрэн хайх ажиллагааг 03.38 цагт эхлүүлсэн ч олдохгүй байсан юм. Гэтэл тухайн иргэн нь нэгдүгээр сарын 30-ны өдрийн 20:13 цагт үүрэн холбооны Скайтел ХХК-ийн гар утсаар Улаанбаатар хотод утсаар ярьсан нь Цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна. Иймд эрэн хайх ажиллагааг зогсоож, Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
BGYUJKH,KNG
BGYUJKH,KNG

HOILOG UM UU HAASHAA UM

Холбоотой мэдээ

Back to top button