НийгмийнСПОРТ

Улсын заан М.Бадарч: Олон түмнээ хүндлээд барилдана

Өнөө жилийн Цагаан сарын барилдааныг үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсон билээ. Өнгөрсөн жил дотоодод халдвар алдаагүй байхад сар шинийн барилдааныг өнжсөн. Өнөө жил цар тахал Монгол Улсад тархсан, хэн ч , хаана ч халдвар авах өндөр эрсдэлтэй энэ цаг үед барилдаан хийх болсон нь иргэдийг талцуулаад буй.

Улсын аварга Ч.Санжаадамба “Халдварын нөхцөл байдал хүндэрсэн үед юун бөхийн барилдаан зохион байгуулах вэ. Эрсдэл ойрхон байгаа ийм цаг үед барилдахгүй” гэсэн.

Улсын аварга С.Мөнхбатаас “Яах вэ гээд эргэлзэж сууна. Барилдах эсэхээ шийдээгүй байна” хэмээсэн.

Бид Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын заан М.Бадарчаас байр суурийг нь сонирхлоо.

-Өнөө жилийн цагаан сарын барилдаанд та зодоглох уу?

-Барилдалгүй яах вэ. Олон түмнээ хүндлээд зодоглоно оо. Бөхөд дуртай, хайртай монголчууд маань том цолтой бөхчүүдээ барилдаасай гэж хүсэж байгаа байх. Цагаан сарын барилдаан цол олгодоггүй тул хамгийн шударга болдог. Би ер нь ямар ч барилдааныг аль болох алгасахгүй барилдахыг хичээдэг.

-Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж барилдуулах талаар та хэр сайн мэдээлэлтэй байгаа вэ?

-Ер нь коронавирусээс айхгүй байгаа. Ахмад настай хүмүүс эдгээд байгаа юм чинь гайгүй байлгүй дээ. Мэдээж УОК, ЭМЯ-ны заавар, зөвлөмжийг дагах чухал.

Барилдааныг хэрхэн зохион байгуулах, ямар заавар, зөвлөмжийг мөрдөх талаар сайн судалж, аль болох мэдээлэлтэй ойр байгаа.

-Өнгөрсөн жил дотооддоо халдвар алдаагүй байхад Цагаан сарын барилдааныг өнжсөн. Тэгсэн мөртлөө өнөө жил хийхээр боллоо гэж зарим иргэн шүүмжилж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Мэдээж хэн ч халдвар авахыг, бусдад тараахыг хүсэхгүй. Түрүүн амны хаалт тогтмол зүүн, халдвар, хамгааллын дэглэм баримтлах чухал гэж хэлснээ дахиад тодотгоё. УОК-оос Цагаан сарын барилдааныг зөвшөөрсөн. Нэгэнт гарсан шийдвэрийн талаар би одоо зөв, буруу гэх дэмий.

Би залуу хүн. Цолдоо эзэн болж, олон түмнээ хүндлээд барилдах нь миний үүрэг. Тиймээс барилдана аа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. Ene medrel muutai khumuusee khyanalt myanaltand avch taria ene terii ni khii l dee SEMUT-iin emch naraa. Khavar bolokh dukhuud, interneteer teneg yum bicheed uurteiguu yariad yavaad baina sh dee. Ene Avatar ed nar.

  2. Тээнэгэлзээд байгаа бөхчүүд бүгд л 99 жилийн ойн барилдаанд хүч үзсэн биз дээ 100 Жилийн ойн барилдаан үзэгчгүй зохион байгуулагдахад хүрвэл хүрээд л ирнэ дээ Хэн бүртгүүлснийг нь л барилдуул Бид барилдаан харахыг л хүсч байна Барилдаанд оролцоод хандивын аян өрнүүлээд УОК-т хэдэн бор юмөгөхөөс ч цаарг####аад Бөхийн эхнэрүүдийн групп юу хийснийг бид мэдэж байгаа шүү

  3. Чиний барилдах барилдахгүй чинь чиний өөрийн хувийн асууд####. Олон түмнээ хүндлэнэ ч гэх шиг шаампар хар ац бэ.

  4. Олон тумнээ хундэлж л байв#### барилдахгуй байх нь зев баймаар юм, тархи нь эргэчихсэн туучий юм аа даа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button