Нийгмийн

Э.Бат-Үүл нарын өмгөөлөгчид тусгаарлалтад орсон учраас шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байна.

Тус хэрэгт 11 шүүгдэгч, 20 өмгөөлөгч, 2 улсын яллагч, бусад оролцогч 29 бөгөөд нийт 62 хэргийн оролцогч байгаа бөгөөд өмнө нь товлогдсон шүүх хуралдаан “Ковид-19” цар тахлын улмаас 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаагаар хойшилсон байсан.

Харин өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын нэр бүхий өмгөөлөгч нар “Ковид-19” цар тахлын улмаас тусгаарлалтанд байгаа гэх үндэслэлээр ирээгүй, энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button