ДЭЛХИЙ

Египетээс алтан хэлтэй 2 мянган жилийн настай шарил олджээ

Археологичид Египет улсын хойд бүсээс 2 мянган жилийн настай алтан хэлтэй шарилууд олсон талаар тус улсын эртний эд зүйлийн яам мэдээлжээ. Египет болон Доминик археологичид Александрия хот дахь Тапорисис Магна нэртэй эртний сүм дотор ажиллаж байхдаа чулуу сэтэлж хийсэн бунхан дотроос 16 ширхэг булш олсон байна.

Чулуу сэтэлж хийсэн булш нь эртний Грек болон Ромчуудын үед их ашиглагддаг байсан бөгөөд МЭӨ 332 онд Ромын эзэн хаан Их Александр Египетийг эзэлсэн билээ.

Тапорисис Магна нь “Осирисийн их бунхан” гэсэн үг аж. Эртний Египетчүүд нас барагсдынхаа аманд хэл шиг хэлбэртэй алтан тугалган цаас хийдэг байжээ. Ингэснээр нас барагсад Осирис бурхны шүүх дээр очоод ярих чадвартай болдог хэмээн тэд итгэдэг байсан гэж эрдэмтэд үздэг юм. Эртний Египетчүүд Осирис бурхныг үхэгсдийн ертөнцийн эзэн бөгөөд нас барагсдын шүүгч хэмээн итгэдэг байжээ.

Александрия хотын эртний эд зүйл хариуцсан албан тушаалтан Халед Або Эль Хамдын хэлснээр бол тус газраас эмэгтэй хүний оршуулгын баг, найман ширхэг алтаар хэлхсэн хайрс болон гантиг баг олсон байна.

Өмнө нь тус сүмээс долдугаар Клеопатра хатны хөрөг зурагтай хэд хэдэн зоос олдож байжээ. Долдугаар Клеопатра нь Египет улсыг МЭӨ 51-ээс 30 онд захирсан Птоломейн удмын сүүлчийн хатан юм. Түүнийг нас барсны дараа Египет улс Ромын эзэнт гүрний засаглал дор орсон байдаг.

Эх сурвадж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button