ДЭЛХИЙ

Аун Сан Су Чигийн эсрэг шүүхэд зарга гаргажээ

Аун Сан Су Чиг хууль бусаар харилцаа холбооны төхөөрөмж оруулж ирсэн гэх шалтгаанаар Мьянмарын цагдаагийн алба түүний эсрэг зарга үүсгэсэн байна. Түүнийг хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хорих бөгөөд энэ хугацаанд тус хэргийг мөрдөх ажээ.

Мьянмарын цэргийн хүчин өнгөрсөн даваа гарагт (2021.02.01) Аун Сан Су Чи тэргүүтэй эрх баригч намын удирдлагуудыг баривчилсан билээ.  Өнгөрсөн арван нэгдүгээр сард болсон сонгуулиар Аун Сан Су Чигийн нам 83 хувийн саналаар ялалт байгуулсан. Үүнийг Мьянмарын цэрэг арми болон сөрөг хүчний нам сонгуульд луйвар орсон хэмээн эсэргүүцсээр ирсэн аж.

Харин сонгуулийн хороо санал хураалт үнэн шударга явагдсан хэмээн мэдээлэл хийсэн юм. Одоогийн байдлаар Мьянмар улсыг цэргийн генерал Мин Аун Хлайн удирдаж нэг жилийн хугацаатай онцгой байдал зарласан байна. Тэрбээр цэргийн эргэлтээ сонгуулийн луйврын эсрэг авч буй арга хэмжээ гэсэн юм.

Цагдаагийн албаны гаргасан зарга дээр Аун Сан Су Чигийн нийслэл Нейпьидо дахь гэрээс зургаан ширхэг богино долгионы радио станц олдсон аж. Тэдгээр станцуудыг хууль бусаар оруулж ирэн зөвшөөрөлгүй ашигласан хэмээн үзсэн байна.

Өөр нэг баримт бичиг дээр цагдаагийн алба Мьянмар улсын Ерөнхийлөгч Вин Миний эсрэг зарга гаргасан аж. Тус зарга дээр Вин Мин өнгөрсөн арван нэгдүгээр сард сонгуулийн кампанит ажлын үеэр коронавирусийн халдварыг зогсоох протоколыг зөрчсөн хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button