ДЭЛХИЙ

Мьянмарт болсон жагсаалын үеэр хоёр хүн нас баржээ

Бямба гарагт Мьянмар улсын Мадалай хотод болсон жагсаалын үеэр хоёр хүн нас барсан байна. Тус жагсаалыг яаралтай тусламжийн ажилчид өнгөрсөн хоёр долоо хоногийн хооронд өрнөсөн жагсаалуудаас хамгийн цуст өдөр байсан хэмээжээ.

Тус өдөр Мьянмар улс даяар жагсаал өрнөж Аун Сан Су Чи болон бусад баривчлагдсан эрхмүүдийг суллахыг шаардсан юм. Мандалай хот дахь усан онгоцны үйлдвэрийн ойролцоо өрнөсөн жагсаалын үеэр нөхцөл байдал хурдацтай муудаж цагдаа нар жагсагчидтай мөргөлджээ.

Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, резинэн болон жинхэнэ сум ашигласан гэнэ. Гэрчүүдийн хэлснээр бол жагсаал өрнөсөн газраас резинэн, жинхэнэ сумын хонгио олдсон байна.

Сайн дурын яаралтай тусламж үзүүлдэг Парахита Дархи байгууллагын удирдагч Ко Аун хэлэхдээ “Хорин хүн бэртэж хоёр хүн амиа алдсан” хэмээсэн юм.

Мандалай хот дахь “Voice of Myanmar” хэвлэлийн мэдээлснээр бол нэг хүн толгойдоо гэмтэл авсны улмаас нас барсан. Бас нэг хүн цээжин тус газраа буудуулсны улмаас амиа алдсан аж.

Өнгөрсөн баасан гарагт (2021.02.19) толгой тус газраа буудуулсан 20 настай эмэгтэй нас барсан. Тус улсын зэвсэгт хүчин жагсаалын улмаас нэг цагдаагийн албан хаагч нас барсан хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-02-21 23:01

УЛААН ОРОС, УЛААН ХЯТАД ХОЁР АРД НЬ БИЙ

Холбоотой мэдээ

Back to top button