Top StoriesГадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙ

Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ-ын "дээрэлхүү" зан

Өнгөрсөн долоо хоногт Зүүн Өмнөд Азийн Орнуудын Холбоо (ASEAN) дээд хэмжээний уулзалтаа Индонез улсын Жакарта хотод хийсэн. Тус холбоонд Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Тайланд, Вьетнам ордог.

Гэхдээ тус уулзалтад газарзүйн байршлын хувьд ЗӨА-д оршдоггүй, дэлхийн томоохон гүрнүүд оролцдог. Учир нь ЗӨА-ийн Өмнөд Хятадын Тэнгисээр дэлхийн хамгийн чухал усан тээврийн замууд өнгөрдөг байна. Энэ жил БНХАУ, ОХУ болон АНУ-аас төлөөлөгч Индонез улсад хүрэлцэн ирсэн билээ.

БНХАУ-аас Ерөнхий сайд Ли Цян, АНУ-аас Дэд ерөнхийлөгч Камала Харрис, ОХУ-аас Гадаад хэргийн яамны сайд Сергей Лавров нар тус уулзалтад оролцжээ. Тус уулзалтын үеэр Ли Цяны хэлсэн үг анхаарал татсан юм.

Тэрбээр “Бид үймээн самуун, өөрчлөлтөөр дүүрэн Зүүн Азийн бүсэд энх тайван, амар амгаланг хадгалж чадсан. Зөрчилдөөнөө ард орхихын зэрэгцээ нийтлэг үндэслэлийг эрэлхийлж, хэлэлцээ зөвлөлдөх замаар санал зөрсөн зүйлсээ шийдвэрлэсэн. Мөн аюулгүй байдлыг уламжлалт болон, уламжлалт бус аргаар хамгаалах үйлд хамтын ажиллагаагаа тууштай гүнзгийрүүлж ирлээ” гэсэн байна.

Өмнөд Хятадын Тэнгист ямар асуудал үүссэн байгаа вэ

БНХАУ, Вьетнам, Филиппин, Малайз болон Бруней Өмнөд Хятадын Тэнгист нутаг дэвсгэрийн асуудлаар маргаан үүсгэсэн. Хамгийн их хэмжээний газар нутгийг эзэмшдэг гэж мэдэгдсэн нь БНХАУ. Үүний улмаас бусад улсуудын дургүйцэл хүрж, эзэмшлээ мөн зарласан байдаг.

Хятад улс “Есөн шугам” гэж нэрлэгддэг хилээр Өмнөд Хятадын Тэнгист өөрсдийнхөө эзэмшлийн хэсгийг тодорхойлдог. Энэ шугам нь БНХАУ-ын хамгийн өмнөд хэсэгт оршдог Хайнан мужаас олон зуун километрийн зай газрыг хүрээлдэг байна.

1947 онд БНХАУ шинээр газрын зураг гаргаж, “Есөн шугам”-аар хүрээлсэн газар нутгийг өөрсдийнх нь эзэмшил гэж тунхагласан. Үүнийг зөвтгөхдөө Хятадын эх газраас олон зуун километрийн зайд байдаг Парасель болон Спратли арлуудыг түүхэндээ Хятад үндэстнээс салшгүй холбоотой гэж мэдэгдсэн байдаг.  

Вьетнам энэ зөвтгөсөн мэдэгдлийг эсэргүүцдэг. Учир нь гэвэл БНХАУ 1940 оноос өмнө тэдгээр арлуудыг эзэмшиж байгаагүй юм. Харин Вьетнамын мэдэгдэж буйгаар бол тус улс 17-р зуунаас хойш Парасель болон Спратли арлуудыг захирч ирсэн, үүнийгээ нотлох баримттай аж.

Мөн эзэмшлийн асуудал дэвшүүлээд буй нэг орон бол Филиппин. Тус улс Спратли арлуудтай газарзүйн хувьд ойр оршдог учир эзэмших эрх нь тэдэнд бий гэж үздэг. Малайз болон Брунейн улсууд мөн Өмнөд Хятадын тэнгист газар нутаг эзэмшдэг гэж тунхаглаж байсан. Бруней Спратли эсвэл Параселийн арлуудыг эзэмшдэг гэж мэдэгдэл хийгээгүй ч Малайз Спратлийн арлуудын цөөн хэдийг эзэмшдэг гэж маргадаг.

Дээрээс нь өнгөрсөн зун БНХАУ-ын гаргасан шинэ газрын зураг Өмнөд Хятадын Тэнгисийн ихэнх хэсгийг өөрсдийнх нь эзэмшил болгон зурсан нь нөхцөл байдлыг дордуулсан юм.

Маргааны улмаас гарсан мөргөлдөөнүүд

Газар нутгийн маргааны улмаас үүссэн мөргөлдөөн 1970-аад оноос эхтэй. Сүүлийн хэдэн жилд Вьетнам, БНХАУ-ын хооронд хурцадмал үйл явдал гарах нь ихэссэн. Мөн 2010-аад оноос Филиппин, БНХАУ-ын хооронд сөргөлдөөн үүсэх нь нэмэгдсэн байдаг.

1974 онд БНХАУ-ын арми Вьетнамаас Параселийн арлуудыг булааж, ингэхдээ 70 гаруй Вьетнам цэргийн амь насанд хүрсэн.

1988 онд Вьетнам, БНХАУ хоёр Спратлин арлуудад мөргөлдөн, үүний улмаас 60 гаруй цэрэг амь насаа алдсан.

2012 онд БНХАУ, Филиппин улс Скарборогын арлын эзэмшил дээр маргалдсан.

2013 онд Филиппиний засгийн газар НҮБ-ын Далайн конвецийн дор БНХАУ-ыг НҮБ-ын шүүхэд өгч буйгаа мэдэгдсэн.

2019 онд Филиппиний загас агнуурын онгоцыг Хятадын хөлөг мөргөсөн гэх асуудал үүссэн.

2023 онд Хятадын онгоц Филиппиний онгоцнууд руу лазер гэрэлтүүлж, хэтэрхий ойртон аюултай маневр хийсэн гэх хэд хэдэн хэрэг гарсан.

Энэ жилийн “ASEAN”-ийн уулзалт юу өөрчлөв

“ASEAN” Өмнөд Хятадын Тэнгисийн асуудал дээр дорвитой арга хэмжээ авч чадсангүй. Тус холбоо арга хэмжээ авч эхлэхийн тулд бүх гишүүд ямарваа нэгэн зүйл дээр 100 хувь санал нэгдэх шаардлагатай байдаг.

Холбооны орнууд энэ асуудал дээр мэдэгдэл хийхэд Индонезийн талаас тодорхойгүй зүйл ярив. Мөн саяхан Камбож “ASEAN”-ийн бүх орнууд хамтран Өмнөд Хятадын Тэнгист цэргийн сургуулилт явуулах саналд хориг тавьсан.

Үүнээс харахад тус холбоо бүх гишүүд санал нэгдэх ёстой гэсэн дүрмээсээ болж бүс нутагт нь учирсан геополитикийн асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байна.

Эх сурвалж: BBC, World Politics Review

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-14 09:47

Хятад айхтар бодлоготой улс иймхэн юмыг өлхөөн арг�##�чихна

зочин
зочин
2023-09-14 23:31
Reply to  Зочин

хужаа байна

Зочин
Зочин
2023-09-14 12:19

Tegeed garchig shigee gaigui dugnelt ugchixuuch amisgaa mini

zochin
zochin
2023-09-14 21:59

Bid dalaa gu baaj,khudlaa khutsaad baakh shaardlag guu, China ulaan udnuu tsagaanaa idnuu (LUUVAN) Terend bid padguu (umkhiigee khum-khaad suuj ba)

Холбоотой мэдээ

Back to top button