Хоригдож буй Мьянмарын удирдагч асан Аун Сан Су Читэй Улаан загалмайн төлөөлөгч уулзжээ
2021 онд Мьянмарын зэвсэгт хүчин төрийн эргэлт хийснээс хойш Аун Сан Су Чи хоригдож байгаа. Өмнөх зэвсэгт хүчний засаглал дор 15 жилийн турш гэрийн хоринд байсан түүний эрүүл мэнд болон сайн сайханд хүмүүс санаа зовж байсан юм. 2021 оноос хойш түүний байршил, эрүүл мэндийн нөхцөл байдал хоёрын талаар тодорхой мэдээлэл авахад хүндрэлтэй байжээ.
Тэгвэл Мьянмарын засгийн газар мэдэгдэл хийхдээ Аун Сан Су Чи Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн Мьянмар дахь суурин төлөөлөгч Арнаурд де Бэкктэй даваа гарагт /2026.08.03/ уулзсан гэсэн юм. Аун Сан Су Чигийн хүү Ким Арис “Reuters” агентлагт хэлэхдээ Улаан загалмай нийгэмлэг ээжийг нь эмчид үзүүлж чадаагүй ч эрүүл саруул, сэтгэл санаа нь сайн байгаа бололтой гэжээ.
НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Фархан Хак Аун Сан Су Читэй Улаан загалмайн суурин төлөөлөгч уулзсан талаар мэдэгдэл хийхдээ “Бид болсон үйл явдлыг ахиц гэж хүлээн авч байгаа бөгөөд шалтгаангүйгээр баривчилсан хүн болгоныг суллахыг уриалж байгаагаа дахин илэрхийлье” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.