ДЭЛХИЙ

Аун Сан Су Чиг тусад нь хорихоор боллоо

Мьянмарын Төрийн зөвлөлийн гишүүн асан Аун Сан Су Чиг цэргийн дэглэмтэй хорих ангид ганцаарчлан тусад нь хорих байранд шилжүүлжээ. Энэ талаар “Блүүмберг” /Bloomberg/ агентлаг одоогийн эрх баригчдын мэдэгдлийг эш татан мэдээлжээ.

Мьянмарт төрийн эргэлт гарсны дараа Ардчиллын төлөөх үндэсний лигийн 76 настай удирдагч Аун Сан Су Чиг авлигын хэргээр хэд хэдэн хэрэгт буруутгаж, 2022 оны дөрөвдүгээр сард орон нутгийн шүүхээс таван жилийн хорих ял оноосон. Гэсэн ч, Аун Сан Су Чи нийтдээ 11 жил шоронд ял эдлэнэ гэж байгаа юм.

Мьянмарын ардчилсан удирдлага 2021 оны хоёрдугаар сарын 1-нд болсон цэргийн эргэлтээр огцорсон. Шалтгаан нь 2020 оны арваннэгдүгээр сард болсон сонгуультай холбоотой их хэмжээний луйврын хэрэг  болж, үүнийг цэргийнхэн өөрсдөө зарласан. Төрийн эргэлтийг эсэргүүцсэн ард иргэдийн жагсаалыг цэргүүд хүч хэрэглэн нухчин дарж, иргэдийн амь нас эрсэтсэн үйл явдал өрнөсөн билээ.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
6 сар 25, 2022 07:36

Америкийн �##� болсон энэ б�##�ай авгайг хорих ч багадна.

Холбоотой мэдээ

Back to top button