ДЭЛХИЙ

Их Британид хөл хорионы улмаас 49,5 сая литр шар айраг хаягдана

Их Британи даяар хэд хэдэн удаа хөл хорио тавигдсан билээ. Үүний улмаас хаагдсан пабууд нийтдээ 49,5 сая литр шар айраг хаяна гэсэн тооцоо гарчээ. Энэ тооцоог Британийн шар айраг, пабын холбоо тус тооцоог гаргасан бөгөөд нийтдээ 331 сая фунтийн (1.2 их наяд төгрөг) үнэ бүхий шар айраг хаягдах юм. Тус холбоо уг явдлыг зүрх шимшрэм хэмээжээ.

Шар айраг, пабын холбооны гүйцэтгэх захирал Эмма Кларклин Засгийн Газраас паб ажиллуулдаг иргэдэд төсвийн хувьд тусламж өгөхийг хүссэн юм.

Хэрэглэх хугацаа нь дууссан торхтой шар айргийг үйлдвэрүүдэд буцаан өгч хаядаг аж. Эсэлдүүлж үйлдвэрлэсэн шар айргийн хадгалах хугацаа ихэнхдээ гурваас дөрвөн сар байдаг. Харин өөр аргаар үйлдвэрлэсэн шар айргийн хугацаа зургаагаас найман долоо хоногийн дараа дуусдаг юм.

Британийн шар айраг, пабын холбооны тооцоолсноор бол тус улс даяар тавигдсан анхны хөл хорионы үед 39,7 сая литр шар айраг хаясан аж. Хөл хорионы дэглэм сулрахад паб ажиллуулдаг иргэд бага хэмжээний нөөц худалдаж авжээ. Өнгөрсөн наймдугаар сард Их Британи даяар дахин хөл хорио тогтооход 3,9 сая литр шар айраг хаягдсан байна. Харин энэ удаагийн хөл хориогоор 5,8 сая литр шар айраг хаягдах ажээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button