НийгмийнСПОРТ

Сагсан бөмбөгийн С.Тулгад Гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ

Монголчууд багийн спортын тэр тусмаа сагсан бөмбөгийн төрлөөр Азийн аварга болж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн, олимпын эрх өвөртлөөд байгаа билээ.

Монгол тамирчин багийн спортын төрлөөр амжилт гаргаж, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадахыг нотлоод буй, сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ багийн дасгалжуулагч Сүхбаатарын Тулгад Гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ.

Улаанбаатар хотод 1981 онд төрсөн тэрбээр багаасаа сагсан бөмбөгийн спортод хорхойсон, дасгалжуулагч Дэмбэрэлийн удирдлагад эл спортын А үсгээ заалгажээ.

УАШТ-ий өсвөр үеийн ангилалд 1998, залуучуудынхад 2002 онд түрүүлж, МУИС-ийн шигшээ багт тоглож явсан удаатай. Тэгж явсаар лигийн аварга болох зорилгоо “Лидер” багийнхныхаа хамт 2005 онд биелүүлжээ.

“TLG-13” төрийн бус байгууллагыг 2004 онд байгуулж, шавь нараа багаас нь бэлтгэн, “Спрайт” лигийг зохион байгуулсан нь Монголын сагсан бөмбөгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн гэж спортын хүрээнийхэн дүгнэдэг юм билээ.

Одоогоор Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид багийн спортын түүхэнд анхны олимпын эрхийг аваад байгаа юм. Эрэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпын эрх авах боломж дүүрэн байгаа билээ.

С.Тулга Монголын сагсан бөмбөгийн спортоос мэндэлсэн гурав дахь гавьяат дасгалжуулагч болж байгаа нь энэ. Түүнээс өмнө Цэвэрбал, Б.Дамба нар Гавьяат цолоор энгэрээ мялаасан юм.

Дасгалжуулагч С.Тулгын тухай хөргийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
З
З
2021-02-07 14:15

Эрдэнэ вангын хүн.сагсан бөмбөгийг самарч бгаа. Жэнко эрдэнийн хөлд сууж бгаа юм бна дааа

новшийн юмаа
новшийн юмаа
2021-02-07 21:49

Энэ гавьяат гэж утагаа �##�джээ очиж очиж энэ нусан бууд өгөх гээ Улс төрөө гэж ийм л байх юм даа

Холбоотой мэдээ

Back to top button