УЛС ТӨР

О.Содбилэг, Г.Тэмүүлэн нар Н.Номтойбаярыг ЭРГЭЖ ОЧЖЭЭ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Төв аймаг дахь хорих 417-р ангид хоригдож буй. Өнгөрсөн долоо хоногт түүнийг УИХ-ын гишүүн асан О.Содбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар эргэж очжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд Улсын Дээд шүүхээр Н.Номтойбаяр нарын гомдлыг хянан хэлэлцсэн. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярт оноогоод байсан 5.5 жилийн ялыг нэг жил болгон бууруулсан. Мөн нийтийн алба томилогдох эрхийг 2 жил хассан юм.

Ингэснээр Н.Номтойбаяр ирэх тавдугаар сард юм уу түүнээс өмнө магадлангаар суллагдах боломжтой болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button