Нийгмийн

Өвөрхангайд энэ сарын 15-ныг хүртэл бүх хөдөлгөөн хорьжээ

Өвөрхангай аймаг болон сум, багийн дотор хөдөлгөөнийг 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас хоёрдугаар сарын 15-ны өдрийн 06.00 хүртэл хугацаагаар хязгаарлажээ.

Уг шийдвэрийн хүрээнд Арвайхээр сумын хяналтын камераар иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хянаж байна. Мөн Арвайхээр сумын 13 багийн гудамж, хороолол зам, талбайн 30 цэгт 60 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Иймд иргэд төрийн шийдвэрээ хүндэтгэн хариуцлагатай байж, аав, ээж, ахан дүүстэйгээ амар мэндээ цахимаар мэдэж, цахимаар золгохыг дахин уриалж байна. Хариуцлагатай иргэн Халдвараас сэргийлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-02-11 14:38

ХӨДӨӨНИЙ ОРК ДАРГА НАР ҮНЭН СОЛИОРУУЛЖ БАЙНАА ХӨДӨӨНИЙ ХАР МАЛНУУД

Холбоотой мэдээ

Back to top button