Ц.Ганзориг: Гэртээ байх ёстой хүмүүс хөдөлгөөнд оролцож, цар тахлыг хумих ажилд саад учруулж байна

“Нэг өрх-нэг шинжилгээ”-ний явц, коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Засгийн газар, ЭМЯ-нээс мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өчигдөр хүнсний бөөний төвүүдийг нээсэн. Үүнтэй холбоотой шинжилгээ өгсөн бол хөдөлгөөнд оролцож болох нь гэсэн ойлголт гадуур байна. Автобусаар зорчиж байгаа иргэд 12-19 мянга болж 50 хувиар нэмэгдлээ. Зайлшгүй ажиллах ёстой 15 салбарын хүмүүсээс гадна гэртээ байх ёстой хэсгийн хүмүүс бас хөдөлгөөнд оролцож, алба хаагчдад хүндрэл учруулж байна. Цар тахлын хавьтлын эрсдлийг ихэсгэж байна. Зайлшгүй ажиллах ёстой 14 салбарын ажилчид 15 хувийн квотдоо тааруулж л хөдөлгөөнд оролцоно.
Хуурамч ажлын үнэмлэх үзүүлэх асуудал үүсч байна. Бид шинэ амьдралын хэв маяг руу орохын тулд өрх бүрээс шинжилгээ авч байгаа. Одоо шинжилгээ 55 хувьтай явж байна. Хэрвээ хөл хөдөлгөөн нээлттэй байсан бол 27 хүний ард байгаа маш олон өвчлөлтэй хүн голомтын тоог нэмэх байсан. Тиймээс гэр гэртээ хөд хориогоо баримтлахыг хүсч байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Ганзориг гэдэг эрхэм засгийн газрын ХЭВЛЭЛ Мэдээлэлийн дарга юм уу зохицуулах ажилд оролцох ёстой хүн юм уу.Шат шатандаа ажилаа хийж чадахгүй хэвлэл мэдээлэлийн хүн Улсын ажил хийхээр хууль дүрэм яаж хэрэгжих юм бэ.Ганзориг одоо боль.Мэддэг,чаддаг ажлаа хийцгээе.Дундуур нь орж ирээд дэмий юм ярьж түмэн олныг үймүүлдэгээ боль
Ганзориг УОК ын өмнөөс ажил хийж захирамж туша�##� гаргаж олон юм ярьж хэлэлцүүлэг хүн мөн үү
Ажлаа хийж мэддэггүй та нараас болж байгаа шүү дээ.Гаргасан шийдвэрээ та нар өөрсдөө ойлгохгүй юм чинь.
Хуультай юм бол хуулиа хэрэгжүүлж ажилла. Хууль гэж байдгийг энэ журам зөрчөөд байгаа хүмүүстээ зохих за�##�тын дагуу арга хэмжээг нь авч мэдрүүлэх хэрэгтэй.