ДЭЛХИЙ

АНУ “COVAX” төсөлд 4 тэрбум ам.доллар хандивлана

Байдений засаглал ядуу буурай орнуудад коронавирусийн вакцин хүртээмжтэй болгох зорилготой “COVAX” хөтөлбөрт өгөх хандиваа бусад улсууд нэмэхийг уриалж тус төсөлд 4 тэрбум ам.доллар хандивлана гэв. Нэгэн албан тушаалтны мэдэгдсэнээр бол Ерөнхийлөгч Байден G7-ын удирдагчидтай хийх анхны уулзалтын үеэрээ “COVAX” төсөлд 2 тэрбум ам.долларыг шууд хандивлах аж.

АНУ-ын албан тушаалтнуудын тус хандив нь бүх вакцин тариулахыг хүссэн бүх Америкчуудад ирэх зургаадугаар сар гэхэд хангалттай хэмжээний тун худалдан авах Байдений амлалтад нөлөөлөхгүй хэмээжээ.

Харин үлдсэн 2 тэрбум долларын хандивыг ирэх хоёр жилд бусад улсууд өөрсдийн хандиваа шилжүүлж дуусгах үед өгөх юм байна. Тус санхүүжилтийн мөнгийг АНУ-ын Конгресс аль хэзээний баталсан байгаа аж. “COVAX” хөтөлбөр 2021 оны төгсгөл гэхэд 2 тэрбум вакцины тунг дэлхийн ядуу буурай оронд амьдарч буй хүмүүсийн 20 хувьд хүргэх зорилготой билээ. Тус хөтөлбөр хангалттай хэмжээний санхүүжилт босгохгүй бол бүтэлгүйтэх эрсдэлтэй юм.

Монгол Улс “COVAX” хөтөлбөрийн хүрээнд “Pfizer/BioNTech”-ийн вакцины 25,740 тун, “Oxford/AstraZeneca”-ийн вакцины 163,200-276,000 тун хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж энэ Сарын сүүлээр Монгол руу ачуулахаар төлөвлөж байгаа билээ. 

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button