ШӨХТГ: “Хүчит шонхор” зах өглөөний 03:00 цагаас онгойж байгаа нь Өрсөлдөөний тухай хууль зөрчиж байна
Монгол Улсын мах бэлтгэн нийлүүлэлт, худалдааны өнөөгийн тогтолцоо нь экспортод чиглэсэн махны үйлдвэрлэл эрхэлдэг болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэдхэн тооны аж ахуйн нэгжийг эс тооцвол хүн амын өдөр тутмын хэрэглээнд нийлүүлэгдэж байгаа махны зах зээл бараг бүхэлдээ албан бус секторт хамаарагдаж далд эдийн засгийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа нь явагдаж байна.
Иймд ШӨХТГ-аас худалдаа эрхлэгчид болоод мах бэлтгэлийн байгууллагуудад шалгалт хийсэн байна.
Шалгалтаар:
- Малын мах хэрэглэгчийн гар дээр ирэх хүртэл малчны хотноос эхлээд жижиглэн худалдаа хийдэг зах, дэлгүүр хүртэл 5-6 шат дамжлагыг дамжиж, дамжлага тус бүрт 1 кг тутамд 500-аас 1000 төгрөг нэмэгддэг.
- Махны худалдааны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон Хүчит шонхор зах нь өглөөний 3 цагаас эхлэн онгойж Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэх махны бөөний худалдаа явагдаж байна. Тус захын гадна байрлах машинтай, павильонтой зэрэг бөөний худалдаа эрхэлж байгаа ченжүүд нэг дор үйл ажиллагаа явуулж байгаа байдлаа ашиглан тухайн өдрийн махны үнийг хэлцэн тогтоох, зохиомол хязгаарлалт хийх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрэн бүрдсэн.
- Махны ченжүүд, бөөний болон жижиглэнгийн худалдаа хийж байгаа хувь хүмүүс татварын нэгдсэн системд бүртгэгдээгүй, татвар төлдөггүй, хэрэглэгчдэд төлбөрийн баримт өгдөггүй нь далд эдийн засгийг бий болгож, татварын хууль тогтоомжуудыг зөрчдөг.
- Орон нутагт үйл ажиллагаа явуулах эрх бүхий нэгдсэн мал төхөөрөх газар байхгүйгээс хувь хүмүүс хээрийн бой хийх, эсхүл Улаанбаатар хотын зах орчимд байрлах эрүүл ахуйн шаардлага хангахгүй байр, тоног төхөөрөмж, ажилчид бүхий мал төхөөрөх газруудаар малыг төхөөрүүлж байгаа нь “Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001” стандартыг хангахгүй байна. Мөн эрүүл, ахуйн шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл, түрдэг тэргээр махыг зөөж тээвэрлэж, зориулалтын хувцас, хэрэгсэлгүй хүнээр махны ачилт хийлгэж байгаа зэрэг нь “Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001” стандартад заасан шаардлагыг хангахгүй байгаа.
- Мал эмнэлгийн ерөнхий газрын хяналт цахим системд мал, махны гарал үүслийн бүртгэл шилжсэн хэдий ч мал, махны гарал үүсэл зөрчилтэй, тухайлбал, нэг сумаас нөгөө суманд амьдаар хүргэгдэх гарал үүслийн бүртгэлтэй мах Улаанбаатар хотод гулууз болон орж ирсэн зэрэг зөрчлүүд гарч байна. Тус бүртгэлийн цахим системд махыг ямар үнээр худалдсан талаарх албан ёсны мэдээлэл байдаггүй, ченжийн шат дамжлага бүрийг тус цахим системд нэгдсэн байдлаар бүртгэдэггүй.
- Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/505 дугаартай захирамжид заасан зах, худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг тогтоож зөвхөн Хүчит шонхор, Нарантуул-2 захууд эрт онгойж бусад хүнсний захууд 9 цагаас хойш онгойж байгаа нь нэг газарт махны бөөний худалдааны хэт төвлөрлийг бий болгож Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.7 дахь заалтуудыг зөрчсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байна.
Иймд ШӨХТГ-аас мах бэлтгэн нийлүүлэлт, худалдааны салбар дахь далд эдийн засгийг бүхэлд нь ил болгож, албан ёсны салбар бий болгох, салбар бүхэлдээ зах зээлийн өрсөлдөөний зарчмаар ажиллах, уг салбарт хөрөнгө оруулалт хийн бизнес эрхлэх аж ахуйн нэгжүүд нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авахаар болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхий сайд эртэч байя гээд ури�##�аад бгаа хөгжилтэй орнуудын зах. үүрээр хрт онгойдог ажилсаг хүмүүс зөв бна бүгд эрт онгойлгл
Ерөнхий сайд эртэч байя гээд ури�##�аад бгаа хөгжилтэй орнуудын зах. үүрээр хрт онгойдог ажилсаг хүмүүс зөв бна бүгд эрт онгойлго
ХҮЧИТ ШОНХОР ШИГ ХЭМЖЭЭНИЙ 6 7 ЗАХ БАЙХ ХЭРЭГТЭЙ ТЭГВЭЛ МОНОПОЛЬ МӨС ХАГАРЖ ӨРСӨЛДӨӨНӨӨС ИРНЭД БОЛОН МАЛЧИД ТОМ ЗУРАГААРАА ХОЖИНО
Мах сүү ногоог бөөний үнээр жижиглэн худ�##�да�##�даг вагон, тир
шууд ордог жинхэнэ супер маркет баригдв�##� амьжиргаа дээшлэнэ дээ
Гурван цагт эхлэх нь зөв дөө, битгий торголдоо шөнөдөө хотод ирээд амрна биз дээ
ёстой солилтой тэнэг юм ярих юм.Амьдр�##�д нийцэхгүй шийдвэр гаргах юм.Шонхор шиг зах 10 байсан ч бүгд л шонхор дээр л цугларна.Том том захууд хүссэн хүсээгүй Шонхороос л махаа бөөндөж авдаг.Шонхорыг сар ха�##�аа ч нээсэн өдөр нь л бусад захууд эзгүйрнэ.Жоохон амьдр�##�тай юм ярилдаа.Ченжүүдээс яаж татвар авах юм.Хоногыг хоолоо з�##�гуулж яваа л хүмүүс шдээ.Олох өдөр байхад шатах өдөр тэдэнд олон.Та нарын хэлдэг шиг цөм нэмэж зардаггүй.100.200 төг л нэмж зардаг.Жижиглэн ч гэсэн аймаар нэмдэггүй.Нэмдэг газар чинь харин бусад захууд шүү.Амьдр�##�д ойр ажилла.
Шунахай ченж минь тархи бүү угаа. Хоногийн хоолоо л з�##�гуулдаг гэдэг нь ш�##� худлаа. Бусдын төлсөн татварын шимийг хүртчихээд жишим үгүй тэднийг шулж л цатг�##�даж яваа.
Бүгдээрээ 03. 00 цагаас онгойлдоо. Ер нь хүнсний том зах, худ�##�дааны төвүүд өглөө эрт нээгээд үдээс хойшдоо эрт хааж байв�##� зүгээр шүү дээ. Иргэд шинэ хүнс хэрэглэхээс гадна тэнд ажиллаж байгаа худ�##�даачид ар гэртээ зориулах цаг гарна. Мөн автозамын түгжрэл багасана.
Тэнэгт, эртэч нь хождог юм.
S haadag p is#aguud shu. Chenj l.alruudiig hazaarlaachee
Oroi ajlaasaa buudag hun yahu?