ДЭЛХИЙ

“Facebook” компани Австрали улсад тавьсан хоригоо цуцална

“Facebook” компани өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт (2021.02.18) Австраличуудыг тус платформд орохыг хориглосон билээ. Австрали улсад Google болон “Facebook” компанийг сайтуудын мэдээг нийтэлснийхээ төлөө мөнгө төлөхийг шаардсан хууль санал болгосны дараа тус явдал болсон юм.

Өнгөрсөн пүрэв гарагийн (2021.02.18) өглөө Австраличууд өөрсдийн хаяг дээрээ мэдээний нийтлэл хуваалцах эсвэл орж уншиж чадахгүй байсан билээ. Үүнтэй холбоотойгоор “Facebook” компанийн зүгээс мэдэгдэл хийхдээ Австралийн Засгийн газарт шинээр дэвшүүлсэн хуулийн улмаас тус улсын иргэдийг хориглохоос өөр аргагүйд хүрсэн хэмээсэн юм.

Сошиал платформ болох “Facebook”-ийн зүгээс мэдээний сайтуудад мөнгө төлөөд мэдээг нь нийтэлдэг “Facebook News Tab” гэсэн хэсэг байдаг боловч энэ нь зөвхөн АНУ болон Их Британид л байдаг аж.

Тус улсын сангийн сайд Жош Фрайденбергтэй “Facebook” компанийн захирал Марк Цукерберг ярилцах үедээ Австралид тавьсан хориг өдрийн дотор цуцлагдана хэмээн хэлсэн гэнэ. Мөн Фрайденберг тус хуульд өөрчлөлт оруулна гэжээ. Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ “Facebook” Австрали улстай дахин нөхөрлөлөө” хэмээсэн байна.

“Facebook” болон “Google” компаниудаас төлбөр авах хуулийн талаар Австралийн Засгийн газар мэтгэлцсэн бөгөөд доод танхим тус хуулийг дэмжжээ. “Google” компани мөн адил хайлтын системийн үйлчилгээгээ Австрали улсад үзүүлэхгүй хэмээн мэдэгдэж байсан ч тус улсын мэдээний компаниудтай гэрээ хийсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button