Нийгмийн

Б.Мөнхцэлмэг: Оффшортой албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт алга

“Бид уучлахгүй” хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэг нарын залуус мэдээлэл хийлээ.

Тэрбээр “”Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс Авлигатай тэмцэх хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шилэн дансны хууль гэх мэт хуулиудын хийдлийг төрийн өндөрлөгүүд, бүх шатны төрийн байгууллагууд хүргүүлж байсан. Шилэн дансны хууль бол сайн хууль. Гэхдээ хийдэл байдаг. Төсвийн Ерөнхийлөгчийн захирагч, сайд нар шилэн дансандаа шивэлт хийгээгүй нөхцөлд хариуцлага хүлээдэггүй байсан.  Саяас доош маш их гүйлгээ хийгээд төсвийн мөнгө зохисгүй зарцуулагдаж байна.

Төрийн худалдан авалт хийхэд гэрээ болон мөнгөн дүнг л байршуулдаг. Зургийг нь оруулдаг байх ёстой. Нэг сэйф, ширээ авсан бол зургийг нь оруулах байдлаар.

Авлигын эрсэг хууль буюу УИХ-ын гишүүдийн ХОМ. АТГ ХОМ-ыг шалгах хууль эрх зүйн орчин байхгүй. Шүдгүй арслан гэсэн үг. ХОМ нь огцом өсөн гурван гишүүнийг шалгуулахаар хандаж байсан. АТГ ХОМ-ыг хадгалдаг болохоос шалгадаг эрх байхгүй нь хуулийн хийдлээр харагдаж байна.

Ашиг сонирхлын тухай хуульд 2017 оноос хойш Оффшортой холбоотой 10-р заалт орсон. Энэ заалтад хийдлүүд байгаа. Төрд ажиллаж байгаа нийтийн албан тушаалтнууд өөрсдийнхөө оффшор данс дах хөрөнгөө нуун дарагдуулсан бол зөвхөн албан тушаалаасаа огцордог. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт байхгүй. 18 нийтийн албан тушаалтан оффшор данстай гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. Сү.Батболд бол оффшор данстай. Одоогийн Боловсролын сайд Л.Энх-Амгалан сайд, Ерөнхийлөгч Х.Баттулга. оффшортой тэмцэж байна гэсэн хэрнээ өөрөө оффшортой” гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэгээд офшорчидтой тэмцэнэ гээд бдаг

Иргэн
Иргэн

ӨӨрсдийгөө эргт хийх хууль гаргана гэж яаж байх вэ?

Холбоотой мэдээ

Back to top button