ДЭЛХИЙ

“Amazon” компани апликейшны логогоо Гитлертэй төстэй гэх шалтгаанаар өөрчилжээ

“Amazon” компани онлайн худалдан авалтын апликейшных нь логог зарим хүн Адольф Гитлертэй төстэй харагдаж байна гэсний дараа өөрчилсөн байна. Нэгдүгээр сард гарсан тус лого инээмсэглэлийн дээр цэнхэр тууз байршуулсан загвартай юм. Гэвч тус логог зарим хүн Гитлерийн живэр сахалтай адилхан харагдаж байна хэмээн үзсэн аж. “Amazon” компани “BBC” агентлагт хэлэхдээ тус логог тодорхой улсуудад туршилтаар ашигласан хэмээсэн байна.

Тус компани шинэхэн логогоо тайлбарлахдаа “Бид шинэ логогоор хэрэглэгчид утаснаасаа худалдан авалт хийх үедээ мэдэрдэг сэтгэл хөдлөл, баяр баяслыг төрүүлэх гэсэн зорилготой бүтээсэн” гэжээ.

Нэгэн Твиттер хэрэглэгч “Amazon шинэ логогоо Гитлертэй төстэй биш болгохын тулд өөрчилсөн гэдгийг анзаараагүй юм байна” хэмээн хошигножээ.

https://twitter.com/alexhern/status/1366396140116131842?s=20

“Coley Borter Bell” нэртэй сурталчилгааны агентлагийн гүйцэтгэх захирал Вики Буллен “Харамсалтай зүйл нь “Amazon” компанийн лого дээрх туузыг Гитлерийн живэр сахалтай харьцуулагдана. Учир нь гэвэл тэр хэлбэр хүний тархинд шууд л тиймэрхүү утгаар орж ирнэ” хэмээн тайлбарласан байна.

Өмнө нь тус компанийн лого дэлгүүрийн түрдэг тэргийн загвартай байсан юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Садист
Садист
2021-03-04 09:25

Хаха
Дэлхийн түүхэнд
Түүх бүтээсэн хүн шүү
Харгис л болхоос...

Back to top button