Нийгмийн

Хилсээр 23 жил шоронд хоригдсон эрд 500.000 ам.долларын нөхөн олговор өгчээ

АНУ-ын Миссиспи мужид хэлмэгдсэний улмаас 23 жилийг шоронд өнгөрүүдсэн эрд 500 мянган ам.долларын нөхөн олговор олгохоор болжээ.

Тодруулбал Кертис Флуерс нь 1997 оны нэгдүгээр сард Винона дахь тавилгын дэлгүүрт дөрвөн хүний ​​аминд хүрсэн хэргээр баривчлагджээ. Улмаар эл өдрөөс хойш 2019 оны арванхоёрдугаар сарыг хүртэл Парчманы шоронд цаазын ялтай хоригдсон байна.

Өнгөрөгч мягмар гарагт Миссисипигийн 5-р тойргийн шүүгч Жорж Митчел түүнд 10 жилийн хугацаанд жил бүр 50,000 ам.доллар, өмгөөлөгчийн хөлсөд нэмж 50.000 доллар өгөхийг тушаажээ. Тус үнийн дүн нь муж улсын хуулиар зөвшөөрөгдсөн дээд хэмжээ аж. Кертис Флорс Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн сурвалжлагад:

"Надад үнэхээр сайхан санагдаж байна. Одоо л бүх зүйл сайхан болсон юм шиг сэтгэгдэл төрлөө” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button