Нийгмийн

Л.Оюун-Эрдэнэ: Монгол эрчүүд шөнө унтах цагаар архи ууж, хорхог идэж байна

Жендэрийн Үндэсний хорооны хурал боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эрэгтэйчүүдийн хүйсийн тэгш бус байдал манай улсад бас хөндөгдөж байна. Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10 насаар бага болсон. Буруу хооллолт, таргалалт, архидалт, нойргүйдэлтэй холбоотой. Бид хоолны том соёлыг бий болгож, архидалтын эсрэг арга хэмжээ авахгүй бол улам бүр өснө. Мөн ходоодны, нойр булчирхайн, элэгний хорт хавдар нэмэгдэнэ.

Эдгээр нь зөв цагтаа унтахгүй байгаагаас болж байна. Манай эрчүүд гэртээ шөнө хоёр цагт орж ирдэг. Унтаж байх ёстой, элгээ цэвэрлэж, шүүж байх ёстой энэ цагт монгол эрэгтэй хүн архи уугаад, пицца, хорхог идээд байж байдаг.

Үүнээс болж бид маш олон бэлэвсэн эмэгтэйчүүдтэй улс болох нь. Хурцаар ярихаас өөр гарцгүй. Хэт таргалалттай болсон байна. Гүзээтэй генералуудтай болсон. Үүнийг эмэгтэйчүүд хамтдаа хөндөх цаг болсон.

Жендерийн тэгж буй байдлын үзүүлэлт дунд авч үзэхээс өөр гарцгүй. Буяны тарга гэдэг уламжлалт ойлголтоос салах ёстой. Тоглоом биш юм. Шийдвэр гаргах түвшинд эрчүүдийн оролцоо их байгаа ч дунд шатанд эрчүүд, хөвгүүдийн боловсролын асуудал хурцаар тавигдаж байна. Үүнээс болж маш олон эмэгтэйчүүд монгол эрэгтэй хүнтэй гэрлэхгүй гэдэг үзэл бодол огцом давамгайлж эхэллээ.

Охиноо өндөр боловсролтой болгоё, хүү минь яах вэ дээ гэдэг бодол цөөхөн хүн амтай манай улсын хувьд амаргүй нөхцөл байдал бий болгож байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-05 11:34

Шөнийн 03 болж байхад хотын зам битүү машин холхиостой л байдаг .

Зочин
Зочин
2021-03-05 12:03

Маш олон эрчүүд эрэгтэй хүнтэй гэрлэхгүй гэдэг болсон гэнэ үү. Эгүүр.мн сайтын сэтгүүлчид арай л биш юмаа. Ядаж мэдээжийн �##�даа гаргамааргүй байх юм

Зочин
Зочин
2021-03-05 18:57

За хүү минь! Ярих үгээ цэнэж л хэлж үзээрэй дээ! Энэ Монгол комeнтийн 2 эргүү нөхөр ТҮ гээр ёстой доош хийж байна даа.Угаасаа энэ 2 хүний бэлдсэн мэдээг уншиж байдаг байж дэлгэрүүлээд ядаж хаана энэ үгийг хэлэв гэдгиыг ч ухаж уншаагүй байж хүн бүрийг харлуулж байдаг ёстой олны хэллнжэр ХАР ХЭРЭЭ гэдэг нь үнэн юм байна.

Zovhin
Zovhin
2021-03-05 19:30

GENERALUUDIIN GUZEEg tairah uu..yah be...said aa...

Xuvi
Xuvi
2021-03-06 10:53

Genderin undesnii xoroo, zasag terguun gexeer iim yum yaridag yum baix daa. Tsever xuvi xynii asuudal baimaar yum daa.

Зочин
Зочин
2021-03-07 08:44

Сайд өөрийнхөө тухай л яриад байх шиг бна. Тиймээс үлгэрлэж турах хэрэгтэй байна.

Зочин
Зочин
2021-03-07 13:26

Гажиг з�##�уу шүү

Зочин
Зочин
2021-03-07 21:09

Хүн ер нь юугаа хийх чамд ямар хамаа байна. Хууль зөрчөөгүй л бол хамаагүй л байх. Худлаа хэлбэр гөлөг.

Холбоотой мэдээ

Back to top button