УЛС ТӨР

Ж.Батсуурь АН-ын даргын сунгааг өнгөлөх үү

“Морь унасан толгойгүй хүн” мэт болсон АН эзэнтэй болох цаг ойртож байна. Намын дотоод сунгаанд нэр дэвшигчид эцэслэн тодорлоо. Д.Пүрэвдаваа, Б.Отгонбат, О.Цогтгэрэл, О.Алтангэрэл, С.Эрдэнэболд, Ц.Оюунгэрэл, О.Арамтүвшин, Ш.Жандос, Ж.Батсуурь, П.Мөнхтулга, П.Галиндэв, М.Чимэддорж, С.Билэгсайхан, М.Тулгат, Г.Лхагвадорж, Б.Амарсайхан, Т.Энхсайхан нарын 16 хүн нэрээ дэвшүүлэхээр Дотоод сонгуулийн хороондоо бүртгүүлээд байна.

АН-ын даргын сунгаа болох сургаар сүүлийн хэд хоног олон нийтийн сүлжээнүүдээр АН-ын даргад хэн хэн нэрээ дэвшүүлэх вэ, хэн нь сонгогдвол АН-д хэрэгтэй вэ гэсэн хэлэлцүүлэг өрнөж байсан бол өнөөдөр нийт нэр дэвшигчид тодрохтой зэрэгцэн дахин мэтгэлцээн өрнөж эхэллээ.

Олон нийтийн хандлагыг ажиглахад хуучин “бурхи”-нууд хэрэггүй, шинэ залуу үеэ дэмжих хэрэгтэй гэх нэг хэсэг байхад шинэ залуу үе нь хуучин “бурхи”-нуудын тавиулууд байдаг болохоор ялгаагүй хэмээн үгүйсгэгчид ч байна.

Тэгвэл дунд үеийнхнийг төлөөлж, Ж.Батсуурь, О.Цогтгэрэл нар нэрээ дэвшүүлсэн байна. Хоёулаа УИХ-ын гишүүн. О.Цогтгэрэл нь бизнесийн салбарт туршлагатай. Ж.Батсуурь нь 2008-2016 он хүртэл Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллахдаа хориод жил юу ч хийгдээгүй хөсөр хаягдсан нутагтаа бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж, өнгө нэмж, өөрчлөлт хийснийг сүхбаатарчууд төдийгүй тус аймгаар “гүйдэлтэй” гадны хүмүүс ч дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Засгийн ажилд сайн менежер гэдгээ нотолсон тэрбээр нийтээрээ “улаан” угшилтай сүхбаатарчуудыг ”цэнхэртүүлж” чадсан чадварлаг улстөрч гэдгээ мөн харуулсан байдаг. 2020 оны сонгуульд Монгол даяар “улаарч” байхад бүтэн “цэнхэртсэн” хоёрхон аймгийн нэгнээс нь сонгогдсон тэрбээр энэ удаа намаа бүтнээр нь удирдахаар сэтгэл шулуудаж, нэрээ дэвшүүлж байгааг “браво” хэмээн хүлээж авах хүмүүс цөөнгүй байна.

Ямартай ч нэр дэвшигчид тодорчихлоо. Хэдийгээр 10 гаруй хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч тал нь нэрээ татаж, тохироо хийснээ дэмжих болов уу гэж улс төр ажиглагчид харж байна.

Редакцийн бус контент

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button