СПОРТ

ОУОХ-ны 137 дугаар цахим чуулганд Б.Баттүшиг оролцож байна

Олон улсын олимпийн хорооны 137 дугаар цахим чуулганд Олон улсын олимпийн хорооны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Батболдын Баттүшиг нь оролцож байна. Уг чуулган нь Грекийн нийслэл Афин хотноо зохиогдохоор товлосон ч цар тахлын тархалтын улмаас цахим хэлбэрт шилжихээс өөр аргагүй байдалд хүрсэн.

Уг чуулганаар “Аgenda-2020” зорилтот хөтөлбөрийн сүүлчийн тайланг хэлэлцэж, “Аgenda 2020+5” шинэ хөтөлбөрийг батлах юм.

Мөн дүрэм ёсоор ОУОХ-ны Ерөнхийлөгчийг сонгох бөгөөд 2013 оноос хойш тус Хороог тэргүүлж буй Герман улсын иргэн, 67 настай Томас Бах өрсөлдөгчгүйгээр шууд улиран сонгогдох нь тодорхой болсон.

Б.Баттүшиг нь 2020 онд 34 насандаа ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон билээ. ОУОХ-ны чуулган III сарын 10-12-ны өдрүүдэд цахимаар хуралдана. ОУОХ-ны цахим хурлыг https://youtu.be/-Yvh8qTDJ3Y хаягаар шууд хүлээн авч үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
sd
sd
2021-03-11 12:03

eh ornoo tonodog hulgaichiin hyyhed OU-n hurald Mongoliig tuluulj baih yum daa dampuursan uls yumaa

Холбоотой мэдээ

Back to top button