ДЭЛХИЙ

АНУ-ын Конгресс 1.9 их наяд ам.долларын коронавирусийн тусламжийг баталлаа

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим лхагва гарагт (2020.03.10) 1.9 их наяд ам.долларын коронавирусийн тусламжийг эцэслэн баталсан байна. Ингэснээр Америкчуудад мөнгөн тусламж очихын тулд Ерөнхийлөгч Байден гарын үсгээ зурж батлах үлдлээ.

Төлөөлөгчдийн танхим 220:211 саналын харьцаатай тусламжийг баталсан бөгөөд нэг ч Бүгд Найрамдах намын гишүүн дэмжсэн санал өгөөгүй юм. Ардчилсан намын гишүүд мөнгөн тусламжийг цар тахлыг ялан дийлж эдийн засгаа буцаан хөл дээр нь босгохын тулд батлах шаардлагатай хэмээн үзсэн байна.

1.9 их наяд долларын тусламжийг баталсны дараа Ерөнхийлөгч Байден  “Тусламж ирлээ” хэмээн жиргэжээ.

Энэхүү 1.9 их наяд ам.долларын тусламжаар 75 мянган ам.доллар хүртэлх орлоготой иргэн болгонд 1,400 ам.доллар, 150 мянган ам.долларын орлоготой хосуудад 2800 ам.доллар олгох аж. Харин хүүхэдтэй айл болгонд хүүхдийн тоогоор 1,400 доллар нэмж өгөх юм.

Ажилгүйдэлд өртсөн иргэдэд есдүгээр сарын 6-ны өдөр хүртэл долоо хоног тутам 300 доллар олгоно. Мөн жилийн орлого нь 150 мянган ам.доллараас бага өрхүүдэд олгох ажилгүйдлийн тусламжийн эхний 10,200 доллар татваргүй байх аж.

Эх сурвалж: Foxnews

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button