Нийгмийн

“МИК Холдинг” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар

“МИК Холдинг” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Эдийн засаг, эрх зүй, нягтлан бодох бүртгэл, банк санхүү, хөрөнгийн зах зээлийн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, тухайн салбарт 5-аас доошгүй жил ажилласан;
  2. Салбартаа эрх бүхий албан тушаалтнаар 3 жил ажилласан, эсхүл Гүйцэтгэх удирдлагын багт ажиллаж байсан;
  3. Бусад салбарын ур чадвар, туршлагатай;
  4. Шударга хариуцлагатай, ёс зүйтэй;
  5. Дүн шинжилгээ хийх ур чадвартай;
  6. Багаар ажиллах чадвартай;
  7. Манлайлан ажиллах чадвартай;
  8. ТУЗ-ийн үйл ажиллагаанд тогтмол оролцох боломжтой;
  9. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
  10. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
  11. Төрийн үйлчилгээнээс бусад төрийн алба хашдаггүй;
  12. Компанитай бизнесийн аливаа холбоогүй;
  13. Эдийн засаг албан тушаалын, санхүү, татвар, үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа гэмт хэрэг, зөрчил үйлдэж, эрүүгийн болон захиргааны шийтгэл хүлээж байгаагүй;
  14. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт;
  2. Анкет эндээс татна уу, 4х6 хэмжээтэй цээж зургийг заавал наасан байна./
  3. Ажил байдлын тодорхойлолт /ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/;
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  5. Боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар;
  6. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсвэл лавлагаа;
  7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
  8. Хараат бус гишүүнд нэр дэвшигчийн баталгаа эндээс татна уу.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цаг хүртэл Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө-19, Худалдаа хөгжлийн банкны байр, 1 дүгээр давхарт хүлээн авна.

Асууж тодруулах зүйл байвал 11-328267-828 дугаараар холбогдоно уу.

Анхаарах зүйлс:

  • Нэр дэвшигч сүүлийн 3 жилд бусад хуулийн этгээдийн эрх бүхий удирдах байгууллагад удирдах албан тушаал эрхэлж байсан бол Компанийн тухай хуулийн 59.5-д заасан үндэслэлээр төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх нь дуусгавар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн биш байх.
  • Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд сонгон шалгаруулалтад оролцогчийн оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарын бичнэ.
  • Нэг дугтуйнд зөвхөн нэг нэр дэвшигчийн материалыг хийнэ.
  • Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  • Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан оролцогчтой холбоо барина.

“МИК ХОЛДИНГ” ХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button