Нийгмийн

Баянгол дүүргийн орон сууцанд гал гарч, 65 настай иргэн нас баржээ

Өчигдөр /2021.03.12/ Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, 27 дугаар байрны нэгдүгээр орцны гурван давхарт гал гарчээ. Улмаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:37 цагт очиж, иргэн Ч-ийн байранд эд, хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан аж.

Утаажилтын бүсээс 19 иргэн, угаартсан 63 настай иргэнийг гаргасан боловч, харамсалтай нь 65 настай, эрэгтэй Э угаартаж өртөж нас барсныг гаргаж, Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button