ДЭЛХИЙ

ДЭМБ: “AstraZeneca”-ийн вакциныг хэрэглэхээ зогсоох шалтгаан байхгүй

Дани, Норвеги, Булгари гэх мэт улсууд вакцин тариулсан зарим хүмүүст цус бүлэгнэх тохиолдол гарч байсан тул “AstraZeneca”-ийн вакцинаар дархлаажуулахаа түр зогсоосон билээ. Тэгвэл ДЭМБ үүнтэй холбоотой мэдэгдэл хийхдээ “AstraZeneca”-ийн вакцин цус бүлэгнүүлдэг нь үнэн гэдгийг илтгэх баримт байхгүй хэмээж улс орнууд тус вакцинаар дархлаажуулахаа зогсоох хэрэггүй гэсэн юм.

ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Маргарет Харрис тус вакциныг онц сайн хэмээжээ.  Одоогийн байдлаар Европт 5 сая гаруй хүн “AstraZeneca”-ийн вакциныг тариулсан байгаа юм. Үүнээс 30 хүнд цусны бүлэн үүссэн тохиолдол гарсан аж. Хатагтай Харрис хэлэхдээ ДЭМБ тэдгээр тохиолдлуудыг шалган үзэж байгаа гэсэн юм. Хатагтай Харрисын нэмж хэлэхдээ гарсан эрүүл мэндийн хүндрэлтэй вакцин холбоотой гэх баримт олдоогүй хэмээжээ.

Баасан гарагт (2020.03.12) “AstraZeneca” компани мэдэгдэл хийхдээ “10 сая гаруй тунг тарьсан баримтаас харвал вакцин гүний венд бүлэн үүсэх эсвэл уушгины артери бөглөрөх магадлалыг ихэсгэдэг гэх баримт олдоогүй” хэмээжээ.

Мөн өнгөрсөн лхагва гарагт (2020.03.10) Европын эмийн агентлаг Австри улсад бүртгэгдсэн цус бүлэгнэлтийн хоёр тохиолдолтой вакцин холбоотой гэх баримт олдоогүй хэмээн мэдэгдэл хийсэн.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button