Нийгмийн

Арвайхээр сумаас орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 15 хүртэл хориглолоо

Улаанбаатар хотоос энэ оны гуравдугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ирээд энэ сарын 08-ны өдөр буцсан иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд хуралджээ. Улмаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 13 хүнийг илрүүлж, тусгаарлажээ. Түүнчлэн PCR шинжилгээг авч ХӨСҮТ-рүү явуулаад байна.

Шинжилгээний хариу гартал аймгийн төв Арвайхээр сумаас эрүүл мэнд, буяны ажил, хүнс, шатахуун, түлээ, малын тэжээлийн тээврээс бусад гарах болон орох хөдөлгөөнийг энэ оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06.00 цагаас 03 дугаар сарын 15-ны 06.00 цаг хүртэл хязгаарлав.

Өөрөөр хэлбэл аймгаас сум, сумаас аймаг хооронд дээрх хугацаанд зорчихгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Иймд иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, аймгийн Онцгой комиссоос нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан шийдвэрийг хүндэтгэн батлагдаагүй зам /хулгайн/-аар зорчихгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button