Нийгмийн

Дэслэгч генерал Д.Давааг 12,2 сая төгрөгийн хэргээр АТГ-аас шалгаж эхэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа дэслэгч генерал Д.Давааг АТГ-аас шалгаж байгаа талаар "Өнөөдөр ” сонинд мэдээлжээ.

Түүнийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажиллаж байхдаа тэтгэвэрт гарсан дэслэгч генерал Ц.Бямбажавыг эрдэм шинжилгээний ажилтнаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид ажиллуулж, сул цалин олгож байсан гэх асуудалд холбогдуулж шалгаж байгаа хэмээжээ.

Дэслэгч генерал Ц.Бямбажавыг 2017 оны арваннэгдүгээр сард тушаал гаргаж, дээрх албанд томилсон байна. Харин Зэвсэгт хүчний жанжин штабын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан хошууч Р.Сүхбат тушаал гарган 2019 оны хоёрдугаар сард Ц.Бямбажавыг чөлөөлсөн аж.

Нийтдээ 12.2 сая гаруй төгрөгийн сул цалин авсан гэх гомдол АТГ-т ирснээр Зэвсэгт хүчний жанжин штабын холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдүүлэг авах болж, улмаар дэслэгч генерал Д.Давааг шалгах болжээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button